Япон улсын Фукушима мужийн ойролцоо 7.1 баллын хүчтэй газар хөдлөлтөд болов
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Бямба гарагийн (2021.02.13 өдөр 22 цагийн үед) орой Японы зүүн хойд хэсэгт орших Фукушима мужид 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж Японы цаг уурын агентлаг мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн нөлөөнөөс цунами үүсэх аюул нүүрлээгүй мөн томоохон хохирол учирсан талаар мэдээлэл алга байна. 800,000 гаруй өрх гэрэл цахилгаан тасарсан гэж Токио Цахилгаан хангамжийн Компани мэдээлсэн байна.
Японы засгийн газар гэнэт үүссэн гамшигт нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор шуурхай ажлын хэсэг байгуулсан байна.
Фукушима дахь цөмийн үйлдвэрүүдэд ямар нэгэн хэвийн бус гэмтэл байдал бүртгэгдээгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ удаагийн газар хөдлөлт нь 2011 оны газар хөдлөлт бас цунами-гийн 10 жилийн ой болохоос нэг сарын өмнө болж байгаа юм. 10 жилийн өмнө болсон газар хөдлөлт, цунамид 19,000 орчим хүн амь үрэгдэж, сураггүй алга болж газар хөдлөлтөөс үүссэн цунами Фукушима Дай-ичи атомын үйлдвэрийг дайрч, цөмийн гурван нэгжийг хайлахад хүргэсэн юм.
эх сурвалж: https://www.bloomberg.com
Сэтгэгдэл үлдээх (0)