Гэмт хэрэг гардаггүй улс орон хэрхэн болох вэ?

Гэмт хэрэг гардаггүй улс орон хэрхэн болох вэ?

Тусгаар тогтнол гэж яг юу юм бэ? та энэ асуултад хариулж чадах уу?

Монгол хүн арга, билэг хоёрыг тэнцүүхэн хослуулж амьдрах ёстой гэдэг. Тэгвэл хилийн багана, зурвас, цэргүүд, хилийн зурвас, зэр зэвсэг, хил гаалийн боомт гэх мэт зүйлүүд бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгааны 50% буюу зөвхөн арга тал (бодит тал) нь юм.

  • Тэгвэл билэг талын тусгаар тогтнол гэж юу бэ?
  • Тусгаар тогтнол зөвхөн цэргүүдэд хамааралтай зүйл биш юм уу?

гэх асуултууд гарч ирнэ.

Эдийн засгийн алуурчид, барууныхан, Хятадууд, харийн сүмүүд, хүний наймаа биднийг оролдоод байгаа юм биш бид билэг талын хамгаалалт болох оюуны тусгаар тогтнолоо тэдэнд ямар ч хамгаалалтгүй нээж өгчхөөд байгаа юм. Нэг үгээр хэлбэл Монгол үндэстний оюун ухаан талын хамгаалалтын дархлаагаа алдагдчихаад байгаа юм. Үндэсний оюун ухааныхаа дархлаагаа алдвал харийн колони орон болох маш хялбар болж ирдэг.

Улс үндэстэн өөрийн билэг талаа орхин хаявал доорх зургууд дээр байгаа шиг амьдралтай болдог. Билэг тал гэдгээр үндэсний ёс жаяг буюу оюунлаг талыг хэлдэг. Ёс жаяг нь үндэстэн бүрийн ард түмний ген, ухамсар, ухаан бодол, сэтгэл санаа, сэтгэн бодох чадварт нөлөөлөл үзүүлдэг хамгийн том зүйл юм.

Улс үндэстэн билэг талаа зөв авч явж чадахгүй бол дээрх шиг муу хэргүүдийг хэзээ ч зохицуулан дийлэхгүй байсаар их дэлгэрсээр байгаад мөхөх болно. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд хүн гэдэг ухамсарт амьтныг, ухамсартай араатан болохоос сэргийлж билэг тал гэх ёс жаягийг үндэстэн бүр хөгжлийн явцдаа гаргаж ирсэн байна. Хүний ой санаанаас яаж гардаг байна гэхээр аймшигт хэргүүд гарч байгааг та мэднэ. Тэдгээр хүмүүс ухаант хүн гэхээсээ илүү ухаантай араатан болчхоод байгаа юм. 

Өөрийн үндэстний ёс жаягаа гаргаж ирж чадаагүй үндэстэн зэрлэгүүд гэж хэлэгдээд дээрх киноны зэрлэгүүд шиг мөхсөн. Нэг үгээр бол билэг талаа орхисон, сольсон, мартсан үндэстний ард иргэд нь дэлхий дээр зэрлэгшин муу ухамсарт, залхуу, гэмт хэрэгтэн, сэтгэн бодох чадваргүй адгуус мэт болоод мөхнө.

 

Арга талын тусгаар тогтнолыг хэрхэн олж авсан тухай товчхон

Монгол-толь веб сайт дээр тусгаар тогтнол гэдгийг "бие даасан эрх чөлөөт байдал" гэж бичжээ. Тухайн улс нь биеэ дааж эрх чөлөөтэй байж амьдарна гэсэн үг байна. Бие даасан эрх чөлөөт улс нь өөр бусад улсын дарамтгүй байдлаар буруу, зөв бүгдийг хийх эрхтэй байна. Энэ дэлхийн бөмбөрцөг дээр 195 улс бүрэн өөртөө засах бие даасан эрх чөлөөт байдлаар амьдрахаар Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэлтэй болж бусад улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүнийг "Nation state" буюу үндэстэн төв байдалтай улс гээд байгаа юм. "a nation state is a sovereign state of which most of its subjects are united also by factors which defined a nation such as language or common descent." буюу үндэстэн байдалтай улс бол тусгаар тогтносон улс бөгөөд ихэнх агуулга нь хэл соёл, зонхилох удам угсаа гэх мэт тухайн үндэстний хүмүүсийг нэгтгэж байгаа чухал онцлог нь үндэстнүүдийн ялгаатай том хүчин зүйлүүдийг нэгтгэсэн байдлаар тусгаар улс байж болно гэсэн утга санаан дээр энэ дэлхий дээр 195 улс гүрэн бүрэн ялгаатай хэл соёл, удам угсаа, шашин шүтлэг, арьс өнгө, амьдралын хэв маягаараа ялгараад байгаа юм.

Монгол улс НҮБ-д тусгаар улс болохын тулд бүх Монголчуудаас тусгаар улс болгомоор байгаа бүх хүнээсээ санал асуулга аваад гарын үсэг, хурууны хээг аваад ир тэгээд танай улс "Nation state" буюу Үндэстэн байдалтай байж чадах, НҮБ шалгуурт нийцэхийг харьяа гэсэн байна. 1945 оны 10 сарын 20-д Монгол Улс болж бүрэн эрхтэй тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтыг явуулж бүгд нэгдэн нийлж тусгаар улс болох гээд байгаа хүмүүсийн санаа бодлыг баримтжуулж авсан байна.

Тэгвэл яагаад 1945 онд энэ ард түмний нийт санал асуулга явав гэдэг бас сонирхолтой болох юм. Монгол үндэстэн гэж нэгдэх гээд байгаа хүмүүсийг нэгдүүлэхгүй гэж эсэргүүцээд байсан дахин байгуулагдсан Хятад улс 1945 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагад элссэн байна. НҮБ-д элсэж орсон гишүүн улс нь НҮБ-ын гол тунхаглалыг дагахаас өөр аргагүй болсон байна. Хятад улс тэр Монгол үндэстэн болох гээд байгаа хүмүүст дотор чинь яг нэгдэх дуртай хүмүүс хэд байгааг тоолж үзье гэдэг санал дээр нэгдсэн байна. Мөн тэд энэхүү санал хураалтад ирж хөндлөнгийн хяналт хүртэл тавьсан байдаг. Санал хураалтын дараа жил 1946 онд Монгол улс нь иргэдийн саналын дүн болон дэлхийн 2-р дайнд оролцсон хувь нэмрээ сануулж, НҮБ-д тусгаар улс болох өргөдлөө гаргасан байна. НҮБ-д гишүүнээр элсэх саад бэрхшээлтэй тулгарсаар 1961 оны 10 сарын 27-ны өдөр НҮБ нь Монгол улсыг дэлхийн бүх улстай бүрэн эрх чөлөөт тэгш эрхт байдлаар бие даасан бодлоготой үндэстэн улс юм гэж тунхагласан байна.

Дээрх бичвэрээс та НҮБ-д тусгаар улс байхад хэл соёл, удам угсаа, шашин шүтлэг ямар чухал гол тулах цэг болж байгааг ойлгосон байх гэж найдъя. Хэрэв санал хураалтад оролцсон 487,285 хүнээс 40% тусгаар улс болохыг зөвшөөрөхгүй гэсэн санал өгсөн бол Хятад улсад бөөн шалтаг болж тэд үргэлж эсэргүүцсээр байх байсан. Тэгэхээр газар нутаг чухал ч хүмүүсийн үзэл бодол, амьдрал хэв маяг, хэл соёл, нэгдмэл байдал нь тусгаар тогтносон улс байхад ямар чухал вэ гэдгийг ойлгосон байх.

 

Билэг талын тусгаар тогтнол гэж юу вэ?

Дээд баримт хэсгээс салж нийтлэлийн гол утга агуулгадаа орж эхэлье. Үндэстнийг бүрэн тусгаар тогтнолтой байлгах өөр 5 шалгуур үзүүлэлт байгааг Монголын өвөг дээдэс олж нээсэн байна.

Улс хил хязгаар аа тогтоогоод хилээ цэргээр мануулан хамгаалж байгаа нь бүрэн эрхт байдлаа хэрэгжүүлэх зөвхөн арга хамгаалалт юм. Яагаад зөвхөн хамгаалалт бамбай юм бэ гэдгийг доорх бичвэрээс ойлгоно уу.

Дэлхий дээр тусгаар улс болсон 195 орчим үндэстэн байна. Эдгээр улсууд олон зуу, мянган жилээр бүрэн бүтэн амьдраад ирсэн биш юм. Дэлхий дээр үүсэж мөхсөн олон мянган үндэстэн, ястан бий. 2000 орчим үндэстэн мөхөж үлдсэн хүчтэй том үндэстнүүд тусгаар болж чадсан одоо байгаа хэд юм. Энэ 2000 өөр ялгаатай үндэстнүүд яагаад мөхсөн гэвэл доор бичсэн 5 тусгаар тогтнолыг алдсан мөн баримтлаагүй учраас мөхсөн байна. Хүний үржил хөгжлийн явцад овог, аймаг, ястан томорсоор улс үндэстний хэмжээнд очдог байна.

Зарим овог аймаг, үндэстэн түүхийн цагийн үеийн явцад том гүрэн хэмжээнд хүрч байсан боловч эргээд мөхөж задарч алга болсон байдаг. Тахал, дайн тулаан, үндэстнээр хядах, өөр үндэстэнд уусан нэгдэх, байгалийн гамшиг, ядуурал, турж үхэх, өвчин нянгийн халдвар, ган гачиг гэх мэт үндэстнийг устгаж болох аюул мундахгүй их тохиож ирсэн боловч эдгээр аюулууд одоо ч байсаар байна.

Гаднаас халдах дайснаас цэрэг зэвсгээр хамгаалчихдаг юм бол тэгвэл дотроос халдах дайснаас хэрхэн хамгаалах вэ? хүн ардаа хэрхэн гэгээрүүлэх вэ?

Жишээ нь: хар тамхи татах, архи уух, биеэ үнэлэх, ДОХ, гомо лесби, трансжендер, гадаад хүнтэй суух, улс орноо тонох, хээл хахууль авах, хүн алах, хулгай хийх, залхуу байдал, хэл соёлоо мартах гэх мэт дээр дурдсан үндэстэн байдалтай байх тусгаар тогтнолын гол шалгуур чинь дотроосоо бохирдож устгахаар, сөнөхөөр болж задрах гээд байгаа бол хэчнээн хүчирхэг цэрэг зэвсэг хил дээрээ зогсоосон ч улс үндэстэн дотроо ялзарч тусгаар тогтнолдоо өөрсдөө саад хийж байгаа байдлыг хэрхэн засах вэ? хэрхэн түүнээс тусгаар тогтнолоо хамгаалах вэ?. Шар тос дотроосоо өтдөг гэдэг энэ шиг Ромын эзэнт гүрэн гэх том гүрэн дотроосоо мөхөж алга болсон юм. Алив нэгдмэл байдал дотроосоо ялзарч эхэлдэг. 

 

Сүнс гэж юу бэ?

Доод мэдээллийг уншихаасаа өмнө сүнс гэдэг зүйлийн талаар таньд бага ч гэсэн ойлголтыг өгөх ёстой юм.

Хүн анх эхийн хэвлийд бүрэлдэн тогтох үед сүнс ургийн биед шингээд үхэх үед нь биеэс салдаг гэрэл гэгээ гэж ойлгох хэрэгтэй. Дэлхийн шинжлэх ухаан сүнсийг одоо ч гэсэн судалсаар байна. Гэрт унтаж байхад өрхийн тооноор гэрэл орж ирээд хэвлийд минь шингэн үртэй болсон доо гэх яриа, зохиол байдаг нь гэрэл гэдгийг гэрчлэх биз. Сүнс биеэс гарахад тэр бие нь амьгүй хөдөлгөөгүй цогцос болж үлдэнэ. Сүнс гэдэг байнга хөдөлгөөнд байдаг ертөнцийн эрчим юм. Энэ эрчим биеэс гаргах үед сүнсгүй (эрчимгүй, амьгүй) бие цогцос цагийн явцад үнэр орон ялзарч муудах учир газарт булахаас өөр аргагүй болдог.

Хүний эцэг эх тэнгэр өөд халин гарах үед үр хүүхдүүд нь эргэн үр хүүхдээ төрнө гэж бодон цогцос дээр нь тэмдэг тавьдаг. Яагаад тэмдэг тавьдаг вэ? эргэн төрсөн гэдгийг мэдэх гэж. Энэ нь тооноор цагаан туяа орж ирээд эхийн биед шингэн эргэж төрдөг гэж хэлээд байгаа санаа юм. Хүний сүнс эргэж төрөхөөс биш газарт булчихсан эсвэл чандарлачихсан тархи, бие эргэн төрөхгүй.

буян гэдэг хэрэвээ байдаг бол буцаад та хүүдээ төрөөрэй ээж, үргэлж төрдөг хүний орчлонд, үрийн чинь бүүвэй тасрахгүй ээжээ

Хүний мах цогцсыг үхэхээс хамгаалаад амьдруулаад яваад байгаа гол зүйлийг сүнс буюу тэр хүний оюун ухаан гэдэг. Магадгүй тархи хүний оюун ухаан биз дээ гэж бодох байх. Тархи бол махан биеийн мэдрэлийн эд эсүүдийн төв төвлөрөл систем юм. Сүнсний гол ажиллах холбогдох эд эрхтэн ч байж магадгүй юм. Хүнд сүнс чухал биш тархи гол юм бол сүнс нь биеэс гарсан хойно тархи нь биеэ удирдан гар хөл нь хөдөлсөөр байх биз. Хүний сүнс биеэс гараад тархи ч гэсэн өөрөө амьгүй хөшсөн цогцос болдог.

Тархи цэнэглэгч бүлэг, тархиа хөгжүүлэх, бага тархи хөгжүүлэх, зүүн-баруун тархи, IQ нэмэх гэх хүнийг төөрөгдүүлсэн нэр томъёонууд их болж. Тархи бол хүний, амьтны биеийн хөгжлийг дагаад томорч хөгжиж байдаг мэдрэлийн төвлөрөл эрхтэн юм. Түүнд оюун ухаан гэж байхгүй. Хэрэв байсан бол гадаадын өндөр мэдлэгтэй эрдэмтэд эхийн хэвлийд тогтоод 10 сар болж байж оюун ухаан төгс бүтэн хүн гарч ирдэг зүйлийг лаварторт хийгээд сууж байх байсан.

Ганц махан тархиа хөгжүүлээд сайхан оюун ухаантай болчихно гэж бодож байвал та төөрч тасарсан байна. Хүн үүссэн цагаас хөгжин хадгалагдаж ирсэн хүн төрөлхтөний оюун ухаан дээд тэнгэрийн эрчим сав шимд хуримтлагдана. Та унтахдаа зүүдэлдэг л бол сүнс чинь дээд тэнгэрийн оюун санаатай холбоотой байна.

Тархиа хөгжүүлээд сайхан амьдарна гэж ярьж байгаа хүн байвал дээд өвгөдийн оюун ухаанаас таныг таслах гэсэн муу санаа буюу таныг төөрүүлж байна гэсэн үг. Хүний бүх махан бие 25 нас хүртэл дээд цэгтээ тултал хөгждөг. Тархины эд эс ч хүртэл 25 нас хүртэл бүрэн хөгжиж дуусдаг.

Хэрэв болдог бол өндөр хөгжсөн улсын эрдэмтэд үхэж байгаа хүний тархийг аваад робот болгочихсон мөн тархи бүтээгээд робот хийчих байсан. Тэгж чадахгүй байна тэд оролдож байгаа боловч дээд тэнгэрийн оюун санаанаас ирдэг тэрхүү гэрлэн эрчим оюун ухааныг бүтээж чадахгүй. Махан тархи хөгжүүлнэ цэнэглэнэ гэдэг бол өнгөрсөн 20-р зууны Марксизм-Ленинизм төөрөгдөл юм. Марксизм-Ленинизм шашин бол хар тамхи гэж хэлчихсэн боловч өөрсдөө бараг шашин болох дөхсөн байна. Тэгэхээр хүмүүс заавал ямар нэгэн юм шүтэж байдаг байх юм.

Өнөөдөр амьдарч буй та 100, 1000, 10000 жилийн өмнө амьдарч байсан нэгэн гэр бүлийн үр хүүхдийн үндэс мөчирний үргэлжлэл салбар юм. Нэг өдөр навч цэцэгнээс төрчихсөн, сармагчнаас гарчихсан юм шиг тархиа хөгжүүлчихвэл бүх юм болчихдог мэтээр сэтгэж явах бол маш том тэнэглэл буюу төөрөгдөл юм. Та өнөөдөр амьдарч байгаа нь 10000 жилийн өмнөх хүний үргэлжлэл гээд бодохоор 10000 жилийн өмнө амьдарч байсан хүнтэй уялдаа холбоо одоо ч байсаар байна.

Тархиа хөгжүүлснээр амьтан ухаантай болдог бол далайн халим, зааны тархи хүний тархинаас том гээд боддоо. Оюун ухаанаа хөгжүүлнэ гэдэг махан тархиа хөгжүүлэх биш сүнсний 7 өнгөт гэрлэн бүрхүүл буюу сүнсний оюун ухааныг хөгжүүлдэг байна.

Нэг хүн мах бие + сүнсэн биеэс бүрэлдэн тогтож хүн гэдэг биеийг эхийн хэвлийд бүрэлдүүлэн тогтож төрнө. Монголчууд сүнсийг орхиж яриад байдаг. Сүнс бол муу зүйл гэх мэт гэтэл сүнс хүний оюун ухааны хамгийн гол зүйл юм.

Ayра гээд байгаа харь үг Монголоор сүнс эрчим гэсэн утгатай адил

Сүнс гэрэл гэгээ эрчим юм болохоор муудан бүдгэрч, сайжирна. Хүн муу үйл хийгээд байвал энэ гэрлэн бүрхүүл буюу сүнс нь муудаж доройтон унтрах буюу харладаг. Тэгвэл яах билээ засах хэрэгтэй болно биз?!. Засахгүй бол яах билээ унтарч мөхнө.

Хүн үхээд сүнс хаачдаг вэ гэж үү? Монголчуудын нэрлэдгээр сүүн зам харин гадаад хэл дээр miliky way гэх гариг ертөнцийн их эрч хүчний төвлөрөлд байгаа үндэстэн бүрийн эцэг өвгөдийн оюун ухааны эрчим их сав булагт очдог. Энэ холбооны тухай доор дэлгэрүүлэн бичнэ. Доорх зураг дээр байх ертөнц гэрлэн эрчим мөнхийн хөдөлгөөнд байна.

Нэг тэрбум, хэдэн зуун сая, хэдэн арван сая хүмүүсийг хэрхэн яаж гэгээрүүлж гэрэл гэгээ оруулж нэг хэвийн амьдралд оруулах вэ? Монголын хүн амаас 1 сая хүүхдийг хасвал 2 сая орчин Монгол хүнийг хэрхэн гэгээрүүлэх буюу гэрэлтүүлэх вэ?. Хууль цааз, эрх зүй, цагдаа, шорон бол зөвхөн арга талын хамгаалалт хийн хүчээр засан хүмүүжүүлнэ. Зэрлэг араатан болсон хүнийг торонд хорихоос өөр аргагүй тул хатуу аргаар засах гэж үзэж байна.

Харин билэг талаар бол 2 тэрбум хүн байсан ч хүмүүжүүлж болно. 3 сая Монгол байтугай 30 сая, 300 сая хүнийг ч баян тансаг элбэг хангалуун сайн сайхан аваад яваад байгаа улсуудын нууц юу бэ?

Олон зуун сая хүн шүтдэг барууны орнуудын Библи судар дээр:

  • та өөрийн хөдөлмөрлөж олсон хөлс мөнгөө ав, өөр илүү зүйлийг битгий шуна гэдэг энэ өгүүлбэр нь шударга хөдөлмөрлө харин авилгал хээл хахуул битгий ав гэдгийг олон зуун сая хүнд ганц энэ өгүүлбэр хэвштэл зааж байгаа юм.
  • та өөрийн эхнэрээс өөр эмэгтэйд битгий шуна, хөршийнхөө эхнэрт ч битгий шуна гэх энэ мөрөөр гэр бүлээс гадуур явдалтай байж болохгүй гэр бүл болсон бол тогтвортой хамт амьдрах ёстой гэж садар самуун завхай байдалд орж болохгүй гэдгийг олон зуун сая хүнд хэвштэл сургаад байгаа юм.
  • та өөрийн ах эгч хамаатан садантай гэр бүлж болж болохгүй гэх энэ мөрөөр ураг төрөл хоорондоо гэр бүл болж цус (ген) холилдохоос олон сая хүнийг хамгаалаад байгаа юм.
  • хэзээ ч хоосон дүрс, чулуун баримал шүтэж болохгүй гэдэг энэ өгүүлбэрээр амьгүй баримал шүтэж дээд эцэг өвгөдийн оюун ухаанаас төөрөн салж ухамсар нь доройтож мөхөх бий гэдгийг олон сая хүнд зэрэг заагаад байгаа юм.

Хууль цааз, эрх зүйгээр олон сая хүнийг номхтгож чадахгүй ингэх нь зөвхөн арга талын засвар юм. Харин ёс жаяг сургаал номлолоор хүний оюун ухаан, ухамсарт нөлөөлөх аргыг хүний хөгжлийн олон мянган жилийн хугацаанд өөрсдөө ч мэдэхгүй бүтээж ирсэн байна. Хүн өөрөө ухамсарт амьтан тул хүний ухамсарт хэлж өгөх аргыг олж нээснээр түмэн мянган хүнийг зөв чиглэлд залах хүн удирдах арга замыг олжээ.

Монгол хүнийг гэгээрүүлэх буюу гэрэл гэгээ цацруулах гэсэн ойлголт байсаар байгаа боловч Буддын шашны ном унших аргаар Монгол хүний гэрэл гэгээг асаана гэж төөрөөд байгаа юм. Монгол хүний сүнс оюун санаа шашны ном унших, сонсох арга (аргалах) талын заслаар гэгээрэхээс нэгэнт өнгөрсөн бөгөөд илүү өндөр шаардлагатай гэгээрэх болзлыг Монголчуудын эцэг өвгөд нээчихсэн. Тэр болзол тамга бол нялх хүүхдийн хонго дээр үүсдэг хөх толбо.

Монголын уламжлалт ёс жаяг болох эцэг өвгөдтэйгөө холбогдох замаар тухайн Монгол хүний сүнсний гэрэл гэгээг гэрэлтүүлнэ гэгээрүүлнэ гэвэл харин зөв ойлголт юм. 

Ген удам гэгээрэл доройтсон ядуу хүн ч, баян хүн ч ялгаагүй хар муу үйлийг хийдэг. Тусгаар тогтнолыг бүрэн байлгах 5 шалгуурын тухай доороос уншина уу.

 

Цусны тусгаар тогтнол

Цусны тусгаар тогтнол гэж нэгэн тусгаар тогтнолд заавал байх зүйл орж ирнэ. Та магадгүй кино зохиол дээр үзэж уншсан байх дайн тулаан болж эзэлсэн улсынхаа эрчүүдийг нь алаад эмэгтэйчүүдийн боол болгон олзолж яваад явдаг. Ялагдсан тэр улс үндэстэн өсөж үржих боломжгүй болж цусны тусгаар тогтнолоо бүрэн алдлаа гэсэн үг юм. Эмэгтэй хүн, зээр хоёр нутаггүй гэдэг эмэгтэй хүн аль ч үндэстний эрийн хүүхдийг тээнэ тэр үндэстний удам угсааг залгуулж, өсгөж үржүүлэх тавилантай болж байгаа юм. Түүнээс биш эмэгтэй хүн гэхээр цахилаад явчихдаг гэж ойлгож болохгүй. Эмэгтэй хүн гэр бүл болж суусан эрийнхээ талын нутгийн хүн болно гэсэн утгатай юм.

12,000 жилийн өмнөх хүн төрөлхтөний аж амьдрал, хөгжил, тэмцлийг харуулсан энэ кинон дээрээс харж байгаа байх овог үндэстэн өөрийн цусны тусгаар тогтнолоо хэрхэн хамгаалж байгаа талаар юм.

Энэ кино дээрээс мөн л овог аймгийн оршин тогтнох тусгаар тогтнол, газар нутаг, цусны тусгаар тогтнолоо алдаж, хамгаалж буй тухай өгүүлсэн кино юм.

Өндөр гэгээн Занабазар Халх ард иргэдийг дагуулан Манжид дагаар орсон боловч Хятад эр хүнийг Монгол эмэгтэй хүнтэй гэр бүл болохыг хориглох хуулийг Манжийн захиргаагаар хожим хориглуулж чадсан нь цаг хугацааны явцад цусны тусгаар тогтнолоо алдаж шороон түмэн хятадын нэг болох юм байна гэдгийг ойлгосонд юм. Цусны тусгаар тогтнол гэдэг эмэгтэй хүнд маш их хамааралтай юм. Харийн эртэй сууж хүүхэд гаргасан эмэгтэй хүн харийн үндэстэн угсааны удам судрыг л залгуулах хөрс суурь болж гарсан үр хүүхэд харийн удам угсааны залгамж гэсэн үг.

Жишээ нь: ногоо тарьдаг талбай, хэрэв Монголчуудын үр удмаа соёолуулж үржүүлдэг талбайд хятадын ногоо таривал ургаж гарсан ногоо хятадын өмч буюу хятадын үр удам болно гэсэн үг. Эмэгтэй хүн зөвхөн үр удмыг соёолуулж, үржүүлэх, бойжуулах үүрэгтэй. Эмэгтэй хүнийг эх дэлхийтэй зүйрлүүлдэг бол хөрсийг эмэгтэй хүн гэвэл хэний ч үр байна хамаагүй эх дэлхийн хөрс түүнийг голохгүй ургуулна гэсэн үг. Түүнээс биш цагаан зээр шиг цахилчихдаг гэж хэлээгүй санаа юм.

Мөн удам судрыг харж эхнэр ав гэсэн үг байдаг. Тэр нь тэр генийн чадвар чансааг харж хүүхэн авбал чансаатай эхэд /шимтэй хөрсөнд/ бойжсон үр хүүхэд чансаатай төрнө гэсэн санаа юм.

Мөн цус холилдох гэж ярьдаг нь энэ цусны тусгаар тогтнолд хамаарна. 9 үе дотроо гэр бүл болж болохгүй, ургийн мод хөтлөх, БӨӨ удган, овог удамдаа хүлээн авах гэх мэтээр тухайн цусны тусгаар тогтнол нь сульдан доройтож үүнээс болж бойжих үр хүүхэд нь эргүүл биш, өвчтэй, оюун чадамжгүй, сул биетэй, эмгэг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэтээр амьдралын чанар чадвар муу үр хүүхэд бойжиж улс үндэстэн чадваргүй дорой хүмүүсээр дүүрч сул байдалд орох бий гэдгээс хамгаалж цусны тусгаар тогтнолыг үндэстэн бүр дотроо ягштал сайн барихыг хичээдэг. Цус гэхээр биеэр гүйдэг улаан өнгөтэй цус гэж бодож байж магадгүй тэр биш юм хүний генийг хэлээд байгаа юм. Бид буруу ойлгосонд учир байна. Улс үндэстний хүн ардын ихэнх хэсэг генийн /цусны/ доройтолд орвол эрчүүд цэрэгт явж чадахгүй, дайснаа алж чадахгүй, сэтгэж бүтээж чадахгүй бол үндэстэн мөхнө.

 

 

ОРОН ЗАЙН ТУСГААР тогтнол

  1. Ахуй /хүний/ биеийн Эс генийн орон зай
  2. Оршихуйн орон зайг сүнсний таван төвшин ба биеэр амьдарч буй 3-р төвшиний орон зайн тусгаар тогтнолын тухай авч үзнэ. 

Хүн бол сүнсэн биеэ 4-8 түвшиний оршихуйн орон зайд гаргаж чадаж байваас тэр бол орон зайн тусгаар тогтнолоо хамгаалж чадаж байгаа болно гэжээ. (4-8)-р түвшин гээд байгаа нь бидний одоо ойлгодгоор диваажин юм. Бид бүгд үүнийг мэднэ, хүн энэ амьдралдаа муу муухай зүйл их хийвэл тамд унаж галд шатна харин сайн сайхан зүйл их хийвэл диваажинд очиж жарган гэж боддог. Тэгвэл яг үүнийхээ нарийн учир юу вэ? гэдгийг тайлбарлахыг хичээцгээе. Энэ тухайн маш олон кино зохиолыг үзэж байсан боловч та тэр бүрийг нь ойлгоогүй байх. Хүн төрөлхтөн дэлхийн дээр 3-р түвшиний орон зайн хэмжээнд амьдардаг.

Ghost Rider буюу Сүнс хөлөглөгч гэдэг 2007 онд гарсан кино юм. Johnny Blaze гэх залуу дэлхий дээрх (3-р түвшин) буг чөтгөр болсон муу сүнсийг барьж өгөхөөр өөрийн сүнсээрээ наймаа хийж гэрээ байгуулна. Шөнөөр сүнс хөлөглөгч болох үедээ хар муу сүнснүүдийг болон муу хүмүүсийг барьж устгах ажиллагаа хийж гэмгүй хүмүүсийг тэдгээр муу аюулаас авардаг хүний тухай юм. Ингэснээр энэ киноны гол дүрийн зорилго нь муу, сайн орон зайны хил хязгаарыг сахин хамгаалж байгаа юм. Энэ тухай ганц Монголчууд ч мэддэггүй бололтой бүх хүн төрөлхтөнд хамааралтай зүйл байна. 

Hercules гэж бас сайн, муу хоёрын тэмцэж байгаа тухай эртний домгоос сэдэвлэсэн кино юм. Сайн муу орон зайн хязгаарын хамгаалагч элчийн дүр юм. Доорх зургийг уншвал Hercules өөрөө 3-р түвшинд (дэлхий дээр амьдардаг) байна харин Zues тэнгэр болон түүний ахан дүүс дээр нь байгаа тул 4-8 түвшинд (тэнгэрт), муу дүрүүд болох Hades доорх түвшин болох 1-2 түвшинд (доод ёртөнц) байгааг маш тодорхой харж болно.

Хэрэв та энэ түвшин гээд байгааг ойлгохгүй бол байшингийн давхар эсвэл газар дээр бол 3-р түвшин гэж орлуулан ойлгосон ч болно.

Дээр хэлсэнчлэн дэлхий дээр бид 3-р түвшинд амьдрахын тулд эх дэлхийн шим ус, эрдэс бодис, уураг шимийг авч махан биеийг бүрдүүлэн эцэг тэнгэрээс (4-8 түвшнээс) амь болсон сүнсээ авч 3-р түвшинд ухамсарт хүний биеэр амьдардаг. Хүн энэ дэлхийд төрөхдөө сайн сүнсээр төрдөг. Хүн дэлхий буюу 3-р түвшинд амьдрахдаа сайн сүнсийг муу болгодог. Муу болсон сүнс эргэн хүн болж төрөхийн тулд бас тэмцэл хийдэг. Энэ тухай дурдсан кинонууд их бий. Энэ дэлхий сайн, муу хоёрын байлдааны талбар юм.

2005 онд гарсан Constantine гэх нэртэй кино бол там буюу 1-2-р түвшин мөн дэлхий буюу 3-р түвшин хоорондын орон зайг хамгаалах үүрэгтэй гол баатрын тухай кино юм. 1-2-р түвшин (там) -с 3-р түвшинд гарах нэг арга байдаг нь эмэгтэй хүний биеэр дахин төрөх юм. Эмэгтэй хүн биеэр зөвхөн дээд түвшин 4-8-р түвшин төрөх ёстой байдаг боловч тамын түвшин үргэлж энэ эрхийг булаацалдаж байдаг тухай юм. Тамын түвшин хүний биеэр төрөх хаалга бол нүгэлтэй гэгээрэлгүй эмэгтэйчүүд болдог. Хэрэв тамын түвшин эмэгтэй хүний биеэр төрвөл эхээ зовооно эх дэлхийг мөн зовооно.

3-р түвшинд буюу дэлхий дээр амьдрах үедээ та өөрийн ген, сүнсний чадварыг хэрхэн доройтуулж, хөгжүүлснээс хамааран (1-2)-р түвшинд унах эсвэл (4-8)-р түвшин ахихыг таны амьддаа бүрдүүлсэн ген, сүнсний туяа үхэхэд чинь ялгаад өгнө. Эх үрэн хамаг амьтны тусын тулд гэж залбирахдаа шоргоолж шавжийг оролцуулаад дэлхийн бүх л амьтны төлөө залбираад байна гэсэн үг биш юм. Өөрийн амьдарч байгаа түвшинээ оролцуулаад дээд 5 түвшиндээ залбирч байна гэж ойлгох ёстой юм.

Жишээ нь: хүн сүүлийн амьсгаагаа татаад бие нь хөрч үхэх үед тухайн хүний цогцос биеийг газарт тархитай нь хамт оршуулдаг. Харин тэр хүн тамд очих уу, диваажинд очих уу гэдгээ юугаар шүүлгэх вэ? газарт булсан тархиар нь уу? үгүй тэр хүний ген, сүнсний гэрэл гэгээнд шингэсэн мэдээллээр дээд тэнгэрүүдэд очиж гэм нүглээ дэнслүүлэх юм. Тэр хүний сүнсэнд амьд хүн байхдаа юу хийж яаж амьдарч байсан бүх үйл кодлогдон үлдэж сүнсний гэрэл гэгээний оюун ухаан там, диваажин хоёрын аль очихыг хэлж өгнө.

Та магадгүй диваажинд очно гээд юуч хийхгүй залбирч сууснаар дээд тэнгэр диваажинд очно гэж бодож байгаа байх энэ бол том эндүүрэл хүн хэр өөрийгөө хөгжүүлж чадсан бөгөөд сүнс гэрэлтэй байна гэдэг дээш явах гол хэмжүүр юм. Хүмүүс өөрийн сүнс генээ сайжруулаад түвшин ахиад байхад зүгээр суугаад байвал нэг өдөр сүнс чинь хог хаягдал болж гологдоно. 1000 жил болоод сүнсний чанарыг хэмжих шалгуураа сайжруулан чангалдаг байна. Ингэснээр 1000 жил болоод сүнс гэгээрлийг шүүх арга нарийн чанга болж өөрчлөгддөг гэсэн үг юм.

Ямар нэгэн хөгжлийн үе мөчлөгөөс үргэлж хог хаягдал ялгадас гардаг тэгвэл хүний үүсэл хөгжлийн үе шат ч мөн адилхан хог ялгадсаа цэвэрлээд цэгцлээд явдаг байна. Та одоо энэ дэлхий дээр амьдраад хар муу зүйл их хийж өөрийн генийн чадвараа хөгжүүлж чадаагүй бол тэрхүү хог хаядалын тоонд таны сүнс орно. Харин эсрэгээр нь таны сүнс гэрэл гэгээтэй, чадвар чансаатай бол үндэстний хүний хөгжлийн системд үнэлэгдэж хэрэгтэй хүний тоонд багтаж дээг шат ахина. Эцэг өвгөдийн дээд оюун ухааны сав булаг хүний сүнс гэгээрлийн явцдаа 1000 жилд нэг удаа хог хаягдал, ялгадас устгалд оруулдаг байна. Ингэхдээ гол шалгуурыг тэр хүний сүнсний чансааны гэрэл гэгээг шалгаж үздэг. Сүнсний чадвар шалгуурт тэнцэхгүй доошилсон бол там буюу устгалд орох түвшинд хорьж байгаад 1000 жилийн хугацаанд нэг удаа чадварт тэнцээгүй буюу тамын (1-2 түвшин) сүнсүүдийг ертөнцөөс ор үндэсгүй цэвэрлэдэг байна.

Дээрх кино дээр Хятадын өвөг дээдэс Тан улсын сүнсний оюуны эх булгаас өөрийн үндэстний муу сүнсийг 1000 жилд нэг цээрлүүлж байна. Мэдээж Тансаг ламаар элч төлөөлөгчдийг дүрсэлжээ. Христ ч гэсэн яг энэ Тансаг лам шиг загалмайд өлгүүлэн өөрийн цусаар олон хүний нүглийг ариусгасан гэдэг.

Тэгвэл та бодож байгаа байх энэ сайн, муу үйл нь тусгаар тогтнол ямар ач холбогдолтой юм бэ? гэж. Тэгвэл нэг асуултад бодож хариулна уу!. Улс үндэстэн муу муухай чадваргүй хүмүүсээр дүүрвэл тэр улс мөхөх үү? хөгжих үү? гээд та бодоод үзнэ үү. улс орон сайн сайхан бүтээлч, зөв бодолтой, чадвартай хүмүүсээр дүүрвэл тэр улс мөхөх үү? хөгжих үү? гээд та бодоод үзнэ үү.

Орон зайн тусгаар тогтнолд нэг чухал зүйл нь хэзээ ч Төвөд хүний, Хятад хүний, Орос хүний, Араб хүний сүнс эргэж Монгол хүний биеэр төрөхгүй тэд өөр өөрсдийн орон зайн эцэг өвгөдийн сүнсээр эргэж үндэстэндээ хүн болж төрнө. Тэгэхээр үндэстэн бүр өөр өөрийн орон зайн эцэг өвгөдийн сүнсний орон зайг сайжруулан муу муухай сүнснээс хамгаалж хөгжүүлж байх ёстой байна. Хэрэв улс үндэстний хүмүүсийн сүнсний гэрэл гэгээ ихэнх хэсэг доройтоод мөхөөд ирвэл эцэг өвгөдийн оюуны орон зайнаас элч гэх зүйлийг илгээдэг байна. Жишээ: Христ, түүний өмнөх Мосис, Аллах, Мухамед, Будда гэх мэт.

Яагаад энэ сайн, муу орон зайг тэгж хамгаалах ёстой юм бэ? үндэстэн хар муу үйлд бузарлагдан дарлагдаж мөхөхгүй байхын тулд юм. Монгол услад гэмт хэрэг болон муу зүйлс тасрахгүй их гарч байгаа явдал хүмүүсийн сүнс харлан муудаж муу үйлийг их хийгээд байна гэсэн үг юм.

Жишээ нь: Улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн оюун ухааны ундарга, сав булагтай байх нь үүнийг түр бодож байна уу?!. Улс үндэстэн бүр газар нутаг, хоол хүнс, эд баялгийн төлөө бие биеэ алах зэвсэг, бодис хийх, үйлдвэрлэх хэрэгтэй болж байгаа учраас бие биеэсээ давсан зүйлийг бүтээж илүү хөгжих хэрэгтэй болно. Зэвсэг үйлдвэрлэж, барилга байшин барих, дотроосоо эв найрамдалтай байхыг тулд өөр өөрийн оюун ухаан санааны орон зайг хөгжүүлж эргүүлэн түүгээрээ үндэсний оюун ухаанаа тэтгүүлж байх ёстой байна. Ингэснээр тусгаар тогтнолоо хамгаалах шинэ зэвсэг технологи нээх ялгаатай ухаан оюун санаагаар ялгаатай хүмүүс төрж үндэстнээ хамгаалах зэвсэг бүтээгдэг байх нь гээд ойлгох нь зөв юм.

Одоо цагт зарим үндэстэн сансрын пуужин, гар утас гэх мэт бүтээчихсэн байна.

Доорх хэлбэрийн нумыг Монгол нум гэх бөгөөд авч явахад хялбар, овор бага, маш хүчтэй, шулуун чиглэлд сум харвадаг, ойрын зайн тулаан маш сайн гэх мэт давуу чанартай зэвсгийг өөрийн үндэстэндээ тохируулан бүтээж бусад үндэстнээс давамгай байдалтай болж чадаж байна.

Жишээ 2 нь: Монголчууд бид бүгд эцэг эхээ өөд болох үед үр хүүхдээ эргэж төрнө гэж боддог. Яагаад тэгж боддог юм вэ? гэвэл хүний сүнс биеэ орхих үед дээ эцэг өвгөдийн оюун ухаан санааны эх ундарга болсон сав булагд эргэн очиж нэгдэх ёстой байдаг гэдгийг төрөлх ухамсраараа ойлгоод байгаа юм. Та магадгүй хүний тархи толгой нь ухаан санаа нь биз дээ гэж бодож магад? тэгвэл яагаад газар булсан биеийн тархи нь салаад эргэж төрөх байх гэж бодоод байгаа юм бэ? маш аймшигтай ч гэсэн ингэж бодвол маш тэнэг зүйл юм. Тэгэхээр та ингэж ойлгох ёстой. Таны аав ээжийн сүнс бол тэр хүний оюун ухаан бөгөөд энэ сүнс эцэг өвгөдийнхөө дээд ундаргад очиж нэгдэж байгаад цаг болохоор эргэж хүний биеэр үр удмынхаа үргэлжлэл болон төрснөөр хүний болон амьд амьтны амьдрал дөрвөн мөнх үргэлжилнэ. Хүн үхэхэд газраас үүссэн бие газартаа, тэнгэрээс ирсэн сүнс тэнгэр тээ буцна.

Муу үйл хийсэн хүний сүнс хэзээ ч шоргоолж, мал амьтан, хорхой болж төрөхгүй тэр муу сүнс там гэх 1-2 шатлалдаа байж байгаад 1000 жил болоод устаж алга болно. Шоргоолж, мал амьтан, хорхой өөр өөрийн эцэг өвгөдийн сүнсээр эргэн амь авч төрнө тэдэнд нүгэл гэж байхгүй тэд муу санаалж муу үйлийг сэтгэн нүгэл хийх ухамсаргүй тул эцэг өвгөдөөсөө удамшсан ухамсараар хоолоо олж идээд үржээд үхдэг амьд биес юм.

 

 

 

Ахуйн тусгаар тогтнол

Дээр бичсэн бичвэрийг ойлгосон бол дэлхий дээр байх үндэстэн бүр өөр өөрийн гэсэн эцэг өвгөдийн сүнсний орон зайтай гэж бичсэн байгаа. Ахуйн тусгаар тогтнолд Монгол хүний ухаан сэтгэн бодох чадвараас шалтгаалан ахуйн хэрэгцээнд бүтээсэн оюуны зүйлийг хэлнэ.

Жишээ нь: гэр бол Монгол хүний хөгжлийн явцад урц овоохойгоос хөгжлөө эхэлж хөгжүүлсээр одоог хүртэл хөгжиж ирсэн орон байр юм. Газар нутаг, байгалийн онцлог, хоол хүнснийхээ нөхцөл байдал тохируулан зөвхөн Монгол үндэстний оюун санаа, ухаанаар бүтээсэн зүйл.

Хэрэв үндэстэн өөрийн эцэг өвгөдийн оюуны орон зай үгүй байсан бол аль хэдийн мөхчихсөн үндэстэн болсон байгаа. Яагаад? ухамсарт хүний ертөнц чинь сэтгэхүй, ухаан, хөгжил дээр явагддаг. Үндэсний ухамсар гэдэг тэр эцэг өвгөдийнхөө сүнсний эх булагт хуримтлагдан хадгалагдаж байгаад эргэж үндэстэндээ төрж, буцаж сэлгэсээр, хадгалагдан хуримтлагдсаар байдаг. Монголчууд сүүлийн үед төрийн ой санамж байхгүй болсон гэж ярьдаг болсон. Энэ нь Монгол хүмүүсийн төр удирдах эцэг өвгөдийн ой санамжаас салж буруу бусдын юмаар яваад аргаа олохгүй байгааг илтгэнэ. Монголын эцэг өвгөд өөрсдийн төр удирдах ухаанаар дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй.

Барууны орнууд алдартай нэрт зураачдын бүтээлүүд, баримал, зургуудаа яагаад тэгж хайрлан хамгаалж үнэ өртөг өндөртэй байлгаад байн вэ? эдгээр бүтээлүүд тэр үндэстнүүдийг оюун ухааны баталгаа эх булаг өвөг дээдсийнхээ бүтээл болохоор толгой дээрээ залаад ухаан бодолдоо жигүүр болгоод байгаа юм. Леонардо да Винчи гэх барууны алдарт зураачийг та мэднэ. Энэ хүн олон тооны тоног төхөөрөмжийн санаа зурсан байдаг юм.

Жишээ нь: Монгол шимийн архи, энэ архийг Монгол үндэстнүүд малын сүүг айраг болгон исгээд түүнийг нэрэх замаар гарган авдаг. Энэ архи нь Монгол хүний биед бараг эм болдог гэхэд хилс болохгүй. Солонгосчууд сөжү, Япончууд саки, Италид жимсний дарс, барууны орнууд шар айраг, улаан буудай эх орон улсууд буудай нэрж архи гэх мэтээр өөр өөрийн тусгаар тогтнолын гашуун ундаатай байна. Монгол хүний оюун ухаанаар бүтсэн олон зуун жилийн турш чанаржин баталгаажиж ирсэн учраас Монгол хүний биед хамгийн зөв таардаг гашуун ундаа бол шимийн архи юм. Архи ууж хорхойгоо дармаар байгаа юм бол Монголын үндэстний архиа хэрэглэ тэр чамд хор болохгүй харин өөр үндэсний тохирохгүй архи дарс шар айраг хэрэглэвэл тэр чамд хор болно яагаад гэвэл Монгол хүний бие, Монгол цаг агаарт зориулан бүтээгээгүй учраас. Үндэстэн өөрийн ахуйн хэрэгцээнд бүтээсэн зүйлээ өөртөө ашигтай тусгаар байх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Монголчууд сүүлийн жилүүдэд хорт хавдар гэх өвчнөөр дэлхийд тэргүүлэх улсуудын эгнээнд орж байгаа явдал нь хүнсний ахуйн тусгаар тогтнолыг алдсаныг гэрчилнэ. Доорх халуун орны гашуун ногоо нь халуун орныхоо хүн ард, байгаль орчин, халуун бүлээнд нь тохирч таараад хүн ард нь 1 тэрбум, хэдэн зуун сая болоод өсчихсөн байх жишээтэй байна.

Харин 3 сая Монголчууд халуун ногоо идэхээр яагаад хордож хавдаад байна гэвэл бас үндэсний хүнсний ахуйн тусгаар тогтнолд таарахгүй байгаа юм. Монгол орны байгаль, цаг агаар, Монгол хүний ген, биеийн онцлогт таарч тохирохгүй байгаа юм. Бид энэ кимчи гэх зүйлийг өөрсдөө тохируулж бүтээгээгүй юм.

Монгол үндэстнүүдийн амьдардаг өвлийн -40 градус хүрч хүйтэрдэг байгальтай газар нутагт Монгол үндэстэн оршин тогтнож амьд явж, үр хүүхэд үндэс угсаагаа үлдээхийн тулд бас өөрсдийн оюун ухаанаар бүтээсэн хувцас хэрэглэж ирсэн байна.

Жишээ нь: Монголын бүх эцэг өвгөд Япон, Солонгос, Энэтхэг хүний өвөл өмсдөг хувцсыг туршин өмсөөд 1 өвөл өвөлжих юм бол бүх Монгол үндэстэн 1 жилийн өвлийн хүйтнээр хөлдөж үхэх, өвчин авч Монгол үндэстэн устан алга болно. Доорх зураг дээр үстэй дээлтэй хүн цасан шуурган халууцаад энгэрээ задгайлчихсан алхаж байх жишээтэй. Монгол үндэстэн төдийгөөс өдий хүртэл амьдраад оршин тогтноод ирэхэд хэрэглэдэг бүх үндэсний гэх бусад үндэстнээс ялгаатай зөвхөн Монгол хүний оюун ухаанаар уламжлагдан бүтээгдсэн бүх хэрэглэдэг зүйлүүд нь зөвхөн Монгол үндэстнийг цаашид оршин тогтноход хэрэглэгдэх ахуйн тусгаар тогтнолын баталгаа юм.

Мал аж ахуйгаа өсгөн үржүүлэх ухаан нь өвөг дээдээс уламжлагдсан ирсэн нэгэн тусгаар тогтнол юм. Яагаад тусгаар тогтнолд орно гэж? хоол ундгүй бол үндэстэн өлсөөд үхчихнэ биз дээ. Харийн хүнээс хамааралгүй хоол ундтай байна гэдэг бас тусгаар тогтнол. Өвлийн тэсгэм хүйтэнд малын уураг тэжээл нь хөлдөж бээрэхээс хамгаалж өвчин эмгэгээс ч хамгаалдаг байна. Малаас гарсан арьс ноосоор бүтээл хийж өмсөж зүүх, сур шөрмөс хүртэл хийх нь тусгаар тогтнолд орно. Яагаад гэвэл хүнээс буюу өөр үндэстнээс гуйлга гуйхгүй харц дээгүүр явах, явж ирсэн нэгэн баталгаа юм. Монголчууд энэ ахуйн тогтнолдоо хөгжлийн нээлт хийж улам чанаржуулан хөгжүүлэх ёстой юм.

Хонины сүүл хөхүүлэх нь бас нэгэн эрүүл мэндийн тусгаар тогтнол юм. Монгол үндэстэн уургийн дутагдлаа төрсөн цагаасаа л хажуудаа маллаж ирсэн мал сүргээсээ авчихдаг байна. Ингэснээр хүүхдийн өсөлт бойжилтод сайнаар нөлөөлөхөөс гадна дархлаа ч дэмжиж үүрэгтэй эрүүл чийрэг өсөх гэдэг Монгол үндэстэн оршин тогтнох оюун ухааны санааны уламжлагдан ирсэн арга ухаанаас бүтсэн зүйлс юм.

Хүний хөгжлийн олон мянган жилийн хугацаанд хэчнээн ч үндэстэн мөхөж сэргэж байсныг таахад бэрх юм одоо үлдээд байгаа нь энэ дэлхий дээр таньтай хамт амьдарч байна. Тэдгээр үндэстнүүд бүгд ахуй хэрэглэл соёлоор ялгаатай байгаа юм. Энэ нь тэр үндэстнүүдийн ахуйн тусгаар тогтнолд тооцогдоно.

Доорх зураг дээр Монгол үндэстний дотор ялгаатай ястнуудын хувцаслалтыг харуулсан байна. Хэдий ялгаатай харагдаж байвч нийтлэг байдлаар төстэй байна. Хэн ч Солонгосын Хамбуг өмсөөгүй байна.

Үндэстэн бүрийн хүн ижилхэн мах биетэй боловч шар үстэй, улаан арьстай, хар арьстай, Хятад, Солонгос, Орос, шар арьстай, цэнхэр нүдтэй, ногоон нүдтэй, Монгол төрхтэй гэх мэт ген удмаараа ялгаран нэгдэж үндэстэн болсон байна. Тэр ялгарч байгаа ген удамд зөвхөн тохирсон оюун ухаанаа цэнэглэхийн тулд өөрийн эцэг өвгөдтэйгөө холбогдох ялгаатай ахуй соёлтой болсон байна.

Он удаан жилийн хүний хөгжлийн үед шатанд амьдралын хэв маягт нь шингэж бусад үндэстэн уусан нэгдэж устан алга болоогүй таарч тохирсон болохоор тэр үндэстэнд хамгийн сайн жор юм.

Үндэстэн бүр үр удам, хүүхдээ хөгжүүлэх өөр өөрсдийн гэсэн ялгаатай уламжлагдан ирсэн тусгаар тогтнолтой байдаг.

Монгол үндэстний ахуйн ёс жаяг тусгаар тогтнол агуу их өргөн байгааг та доорх ялгаатай хувцас хэрэглэлүүдээс харж байгаа байх. Эдгээр соёлыг цагийн аясаар өөрчлөн бүтээж ирэхэд Монгол хүний урь ухаан шингэсэн юм.

Ахуйн тусгаар тогтнолыг алдахгүй байснаар үндэстэнд ямар ашигтай тустай хэрэгцээтэй юм бэ?.

Магадгүй таны тархи ухаанд нэг юм бодогдсон байх.

Хүн дурайхгүй өөрийнхөөрөө байх буюу дэлхий дээр өөрийнхөө үндэстний ёс жаягаа шүтэж байгаа үндэстнүүд хөгжиж байна. Жишээ нь: Америкчууд хэзээ ч Монгол, Хятад, Африкийг дагаж дуурайдаггүй тэд америк хүн бол хамгийн дээд гэсэн цор ганц гэсэн ухамсраар хөгждөг.

Жишээ нь: Монголчууд барууны соёлоор хуримын ёслолын ордонтой болсон мөн сүүлийн үед Монгол залуус барууны хэв маягтай ёс жаягаар хуримлах болсон. Тэгвэл барууны орнууд хурим хийдэг ёс жаягаа хэзээ ч хүний юмаар солиогүй, дээр үед ямар байсан хэв маягийг яг тиймээр нь хадгалаад хурим аа одоо ч хийж байна.

Африкийн хар арьстай орнууд ёс жаягаа сольсон учраас өнөөдөр яаж амьдарч байгаа билээ. Тэд хурим хийх ч ёс жаягаа мартаж одоо шүтэж байгаа барууны шашны хуримлах ёс жаягаар хурим хийж байна.

Өөр гентэй хүмүүсийн шашин шүтээд тэд солиорч байна. Өөр хүмүүсийн шашин хэт шүтвэл буруу, муу зүйлс их дэлгэрдэг.

Америк тивийн уугуул Индиан хүмүүсийн шүтлэг ийм байсан гэдгийг та мэдэх байх кино, зохиол дээр их харагддаг.

Америк тивийн уугуул Индиан хүмүүс уугуул ёс жаяг шүтлэгээ орхиод юу болсон вэ? тэд эцэг өвгөдөөсөө салж ухамсаргүй архичид болж төөрч доройтсон. Хүний сүнс, биеийн гэрлэн эрчим амьдралын хүнд хэцүү нугачаанд доройтож мууддаг.

 

Засгийн тусгаар тогтнол /засахын тусгаар тогтнол/

Магадгүй та 10 жилийн хичээл дээр ген, атом, молекул гэж сонсон эсвэл бүр мэдэхгүй ч байж болох юм. Тэгвэл хүн анх эхийн хэвлийд бий болох доо эцгийн 46 хромосом бүхий 1 эс, эхийн 46 хромосом бүхий 1 эс нэгдэн бүрэлдэх дээ эцгийн мэдээллийг мөн эхийн мэдээллийг авдаг байна. Хүний хөгжлийн явцад махан биеэр генийн мэдээлэл үржин дамжиж байдаг бол. Хүний сүнс нь эцэг эхийн талаас ирдэг байна.

Доорх зураг дээр улс үндэстний генийн ялгааг газар зүйн байрлалаар нь үзүүлсэн байна. 1-р хэсэгт бичсэн шиг nation state буюу үндэстэн нь шашин шүтлэг, амьдралын хэв маяг, соёл, хэл яриа, арьс өнгөөр эвлэлдэн нэгдэж улс үндэстэн болж болно гэж бичсэн байгаа. Тэгвэл эвлэлдэн нэгдэх шалтгаан болсон шашин шүтлэг, амьдралын хэв маяг, соёл, хэл яриа, арьс өнгөний цаана DNA буюу ДНК, ген нь ялгаатай байдал үүсгээд нэгтгээд байдаг байна. Эцэг эхийг шинжилгээ тогтооход шүдний сойз дээр наалдсан шүлсийг нь ашиглаад хэнээс удамшсан хүн бэ гэдгийг шууд тогтоодог.

Дээрх зураг дээр Mongolic (Монголчууд) гэх хүмүүсийг С3 гэж дугаарлаад шар өнгөөр тэмдэглэсэн байна. Мөн С3с1 гэж тэмдэглээд Казакстаны хүмүүсийг арай шингэн шар өнгөөр будсан байна. Буриад болон Манжуурын хойд хэсгийг C3c1. Мөн Хазара гэх хүмүүсийг C3c1 гэж тэмдэглэсэн байгаа нь эдгээр үндэстэн хүмүүс ген ДНК-ын хувь адилхан байгаа тул царай зүс, хэл соёл, өндөр нам, шашин шүтлэг ойролцоо байх магадлал маш өндөр буюу ах дүүгийн холбоотой гэж хэлж болно. Нэг салбар модноос үүссэн үндэстнүүд аж. Харин улаан, хүрэн өнгө D1, D3, O3, O2 кодоор Хятадууд болон Төвөдүүдийг тэмдэглэсэн ялгаатай үндэстнүүд гэдгийг тов тодорхой харуулж байна.

Үндэстнүүд генийн энэ бүтэцийн томьёо, өнгөөр ялгаатай учраас ялгаатай үндэстэнүүд бүрдээд байгаа юм.

Хүний бие ухааны хамгийн жижиг нэгж хэсгийн бүрэлдэхүүнийг та дээд зураг дээрээс харж байгаа байх олон өнгөтэй байна. Энэ өнгөнүүд үндэстэн бүрд өөр өөр байгаа.

ДЭЭД ЗУРГИЙГ ТОМ ХЭМЖЭЭГЭЭР ХАРАХ БОЛ ЭНД ДАР

Дээрх ялгаатай өнгөөр газрын зураг дээр ялгаатай ген ДНК-аар дүрслэгдсэн үндэстнүүд өөр өөрийн гэсэн ялгаатай тархины тусгаар тогтнол буюу ялгаатай оюун ухааны тусгаар тогтнолтой юм. Мөн ялгаатай эцэг өвгөдийн сүнсний орон зайтай юм. Хэрэв хүний хөгжлийн олон 100, 1000 жилийн хугацаанд оюун ухаанаа сэргээх эцэг өвгөдийн ухааны залгамж уламжлалгүй байсан бол араатан амьтан, байгалийн гамшиг, өвчин зовлонд аль хэдийн сүйдээд удам овог нь тасарчихсан байх байсан биз. Мөн ингэж тасарсан хэдэн мянган овог үндэстэн хүний хөгжлийн явцад мөхөж, уусаж алга болсон. Яагаад мөхсөн гэвэл алив аюул ослоос хамгаалах оюун ухааны тусгаар тогтнол хөгжөөгүй учраас.

Хэрэв дээрх газрын зургийг томоор харсан бол Канад улсын хойд хэсгээр С3 гентэй хүмүүс амьдарч байгааг харж болно. Тэр С3 шар хэсэгт байх Yukon гэх хотын хүн ам Монгол төрхтэй мөн шашин шүтлэг нь Монгол БӨӨ-тай маш төстэй хэрэглэлтэй байна. 

C3 гентэй хүмүүсийн үндсэн гол хэрэглэх ёстой шүтлэг БӨӨ мөргөл байсан байх ёстой байх нь.

Дээрх генийн газрын зураг дээр байх С3 гентэй Оросын Якутууд Монголчуудтай адилхан төрхтэй хүмүүс байна. Энэ бол нэг үндэсний генийн нь салбар улбаа юм.

Хүн сармагчнаас үүссэн гэж бодож байвал зэрэг хугацаанд төрсөн сармагчны зулзага, хүний хүүхэд хоёр 5 жилийн дараа тэс ялгаатай оюун ухаантай хүн нь сармагчнаа зоопаркаас үзээд явж байна энэ бол амьтан бүрийн ялгаатай эцэг өвгөдийнхөө уламжлагдсан ухаанаас шалтгаалж байгаа юм.

Тархины тусгаар тогтнол ганцхан бидний Монголчуудад байдаг юм биш, өдгөө дэлхий дээрх бүх улс нь өөрийн гэсэн дээд тэнгэрийн орон зайтай. Бид өнөөдөр бусдын ёс жаяг хүлээн авч, өөрийн тархины тусгаар тогтнолыг алдсан. Энэ нөхцөл байдалд бусдын тархин (оюун) харилцаа бидэнд хэр тусалдаг бол доо.

Энэ хэсгийн гол агуулгадаа оръё: дээр бичсэн шиг үндэстэн бүр ялгаатай гентэй, ялгаатай хувцас өмсдөг, ялгаатай хэл яриатай, өнгө зүстэй гэхээр мөн ялгаатай засах засал засвар хийгдэх ёстой байна. Жишээ нь: та ялгаатай 3 машинтай 1 мотоцикл, 1 жижиг машин, 1 том ачааны машинтай гэж бодвол эвдэрсэн үед засвар мөн ялгаатай л байх болно.

үндэстнүүд ялгаатай гентэй юм чинь үндэстний оюун ухаан санаанд нөлөөлөх ялгаатай ген туяаны бүтэцтэй байна. Харин үндэстнүүдийн ялгаатай оюун ухаан санаа нь ялгаатай аргаар сэргээгдэн засагддаг байна. Ялгаатай засал хэрэглэл тэр үндэсний хүмүүсийн оюун ухааныг сэргээж өгөх үүрэгтэй байна. Ерөнхийдөө үүнийг одоо шашин гэж нэрлэдэг. Дэлхий дээр 7 тэрбум хүн байдаг энэ хүмүүсийн оюун ухааныг нь юугаар хэвшүүлэн зөв амьдралд чиглүүлээд байна гэж бодож байна шашнаар шүү дээ.

Лалын орнуудыг Аллах, барууны орнуудыг Христ, Энэтхэг хүмүүсийг Хинди, Япон хүмүүсийг Шинто, Хятад хүмүүсийг Күнз, станы орнуудыг Муслим, Орос хүмүүсийг үнэн алдартан, Төвөд хүмүүсийг мани судраар засдаг байх нь.

Тэгвэл Монгол хүмүүсийн бие, оюун ухааныг юугаар засах ёстой юм бол? түүхээс харахад үндэстэн нь гендээ тохирсон хамгийн зөв ёс жаяг, засгийн тогтнолоор засал хийлгэж байх үедээ мандан бадарсан байдаг байна. Чингис хаан ямар шашин шүтэж байсан вэ? 13-р зууны үед Монголчуудын заслын ёс жаяг хамгийн зөв байж тухайн цаг үедээ Монгол үндэсний оюун ухааныг зөв засаж хамгийн өндөр түвшинд хүргэсэн байна.

Монголчууд эцэг эхээ эргэн төрнө гэж боддог мөн Монголчууд яагаад бусдын шашинд дарлагдсан үедээ доройтоод байгааг ойлгосон байх. Улс орноо хөгжүүлэх оюун ухааны түлхүүр болсон эцэг өвгөдийн нээж өгсөн түлхүүрийг хэрэглэхгүй өөр хүний түлхүүрээр эцэг өвгөдийн оюун ухааны эх булгийн хаалгыг нээх гээд тойроод байгаа юм. Тэд өөр хүний түлхүүрээр оролдоод байгаа хүмүүст хаалга үүдээ нээж өгч оюун ухааныг чинь цэнэглэж өгөхгүй.

Манжууд Монгол үндэстнийг шарын шашныг ашиглаад доройтуулсан гэдэг. Өнгөн хэсэгтээ ингэж харагдаж байвч цаад гүн утгадаа Монголчуудын оюун ухаан, ген, сүнсэнд цэнэг нэмж цэнэглэж байх ёстой зөв ёс жаяг, шашнаа шүтээгүй, шүтүүлээгүй хэрэг юм. Цахилгаанаар бол дээд эцэг өвгөдөөс цэнэг авах байсныг цэнэглэх ФАЗ таарахгүй тохирохгүй утсаар (шашнаар) Монгол гэдэг зай хураагуурыг маш сул цэнэгтэй олон зуун жилийг туулж ирсэн явдал юм. Цэнэг муу засахгүйгээс болж зарим гэрлийн чийдэнгүүд эвдэрч гэмтэн бүр унтардаг шигээ Монгол хүний сүнс хүн болж төрөөд эргэн дээд тэнгэрүүдтэй холбогдож заслаа хийлгэж чадахгүй байсаар мөхөж байсан.

Хүний сүнс доод гэрлийн шийдэн шиг засал хийлгэхгүй бол бүдгэрч, заслаа зөв хийлгэвэл сайжирч байдаг. Сүнсний сайн, муу байдал эргээд хүний гендээ нөлөөлдөг. Муу сүнс муу үйл хийнэ тэгэхээр ген доройтно.

Дээрх зураг дээр байгаа Монголчуудын C3 кодтой ген ДНК-д тохирохгүй өөр үндэстний ёс жаяг шашин шүтсэнээс болоод Монголчуудын оюун ухаан сүнсийг цэнэглэж, бие мах бодийг нь сэргээж чадахгүй байгаа юм. Та бод л доо Монгол хүний C3 генээс шал өөр D1, D3, O3, O1 гэдэг ген ДНК-тай хүмүүсийг засдаг сэргээдэг аргаар Монголчуудыг засах гээд байна. Нэг үгээр бол машин болгоны засварлах арга ойролцоо боловч том машины сэлбэгийг жижиг машинд хийх гээд байгаатай адилхан зүйл юм.

Хийморь гэж та мэднэ. Хийморио сэргээх, хийморь доройтох гэх мэт. Хийморь гэдэг нь хүний сүнс буюу доод хүүхдийн кинонд шиг хүний тухай юм. Хийморь сүнсний гэрэл гэгээ доройтсон хүнд эмч эм тан бичиж өгөөд ч эмчилж чадахгүй юм. Яг ийм байдлаас болж хийморь сүнсний гэрэл гэгээ нь мөхөж доройтсон хүмүүсийг засаж гэрэлтүүлэх тусгаар тогтнолын аргын тухай юм.

"Чингис хаан бүх шашныг хүндэтгэн үздэг байсан" гэдэг үг бий яагаад гэвэл Монголын БӨӨ зан үйлээр Хятадуудыг засаж болохгүй, Монгол БӨӨ аргаар Оросуудыг засаж болохгүй учраас дэлхийн үндэстэн бүр өөр өөрийгөө засаж гэгээн байхын тулд өөр өөрийн генд тохирсон шашин, соёл шүтэж хэрэглэдгийг ойлгосон учраас тэднийг БӨӨ шүт гэж тулгаагүй тэд БӨӨ-г угаас шүтэж чадахгүй юм. Ийм учраас Чингис хаан эзэлсэн бүх улсын ардын зэрлэгшин доройтохоос хамгаалж тэднийг өөр өөрийн ген удамдаа тохируулан шүтэж ирсэн ёс жаяг шашнаа шүтэхийг зөвшөөрч үлдээсэн байна.

Чингис хаан тэгэхээр үндэстэн бүрийн ген, оюун ухаан, биеэ засаж сайжруулах засгийн тусгаар тогтнолыг хүндэтгэн үзсэн байна. Хүний амьдралын явцад муу үйлээс болж ген доройтож эвдрэл гэмтэл үүсэж гэрэл гэгээ нь унтардаг байна. Эвдрэл гэмтлийг яадаг билээ засдаг. Тэгвэл үндэстэн бүрд өөр өөрийн ард түмний генийн доройтол эвдрэл гэмтлийг засах ген ДНК-даа тохирсон засал хийх ёс жаяг уламжлалт тусгаар тогтнолтой байна. Энэ засгийн буюу заслын тусгаар тогтнол нь тухайн үндэсний хөгжлийн явцад хөгжиж ирсэн байна.

Манжийн үед шар шашныг Монгол хүмүүст хүчээр тулгаж айл бүрээс заавал нэг хүү лам бол, хэрэв лам болбол цэрэг, татвараас чөлөөлнө. БӨӨ хүнийг алж шатаана, айл бүрд бурхан шүтэх ёстой гэх мэтээр шахаж Монголчуудыг харь орны засалд оруулсан нь Монгол үндэстэн өөрийн ген удам ДНК сайжруулан оюун ухаанаа цэнэглэн бие баялдраа сайжруулах билгийн тусгаар тогтнолоо алдахад хүргэсэн хэрэг юм. Ингэснээр харийн дайсны өмнөөс эсэргүүцэн тэмцэх заль мэх, зэр зэвсэг, хүч чадалтай болох боломжийг бүрэн хааж байгаа юм. Үндэстэн бүр өөрийн оюун ухааны тусгаар тогтнолыг засах, сэлбэх арга хэлбэртэй байдаг байх нь. 

Хүний гарал үүсэл хаанаас байна тэндээ эргэж холбогдож засал хийлгэж ген, гэрэл гэгээгээ засуулж байх ёстой юм. Цэцэгнээс төрсөн бол цэцэг шүтэж болно гэсэн үг юм.

БӨӨ зан үйл мөн тухайн шүтэж байгаа хүмүүсийнхээ биеийн дотоод сүнс энергийг (ауро) зассанаар тухайн хүнийг өвчин эмгэгээс хамгаалдаг байсан байна. Одоо үндэсний заслаа хийлгэхгүй байгаа учраас хүний бие дотроос цацардаг гэрлээр бие хамгаалж эмчилж чадахгүй байна. 13-р зуунд Монголчууд цаг нь ирэхээр үхэж хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байсан байна. Түүнээс өөр ямар нэгэн элдэв үхэл байхгүй үндэстэн байсан байдаг.

 

Жаягийн тусгаар тогтнол Эрдэнэ нь

Монгол хүүхэд хөх толботой төрдөг мөн үүнийг дэлхий нийт Монгол хөх толбо гэдгийг мэддэг байх юм. Хөх толбо гэдэг нь энэ хүн дээд хөх тэнгэр, эцэг өвгөдтэйгөө харьцах замаар засагдах ёстой хүн гэдгийг тодорхойлон хэлж өгч байгаа юм.

Ёс жаяг гэдэг юу юм бэ? тэгж болохгүй ингэж болохгүй гэх мэт гэж ойлгогдож байгаа байх. Энэ дэлхий дээр хүний хөгжил дуусаж байгалийн баялаг шавхагдаж ирнэ тэгэхээр хүмүүс юу гэж боддог билээ? дэлхийн шиг өөр гариг хайж олоод тийшээ нүүнэ гэж боддог. Тэгвэл хүн энэ дэлхий дээр анх үүсэхдээ мөн яг ингэж бодож ийм аргаар нүүж ирсэн гэвэл та итгэх үү?.

Магадгүй та энэ буга дүрсэлсэн дүрстэй хад, чулуу, хөшөө хараад гайхдаг байх. Тэгвэл Монголчууд гэх одоо байгаа энэ үндэсний эцэг өвгөд энэ дэлхий гэж бидний нэрлэсэн гаригт нүүж ирэхээс өмнө өөр гариг дээр буган соёл гэдэг өндөр хөгжлийг бүтээгээд тэр гариг сөнөх үед энэ дэлхийд нүүж ирсэн байдаг. Хүн нүүж ирэхээс өмнө энэ дэлхий дээр байсан том үлэмж биетэй амьтад амьдрах орчинтой гариг байсан бөгөөд усан, галт галав юүлж энэ дэлхийг хүн амьдрахад таатай орчин байхаар хэдэн мянган жил бэлдсэн байна. Mars буюу Ангараг гариг дээр ус, агаар мөн хүн амьдарч байсан байж магадгүй гэсэн судалгааг өндөр хөгжсөн улсын эрдэмтэд судлаад байгааг анзаарсан байх нэг юм хэлээд байгаа юм. Хэрэв дэлхийн хөгжил дуусах үед дэлхий дээр хүн төрөлхтөн өндөр хөгжвөл Jupiter буюу Бархасбадь гэх дэлхийгээс 11 дахин том гаригийг хүний хөгжилд зориулан бэлтгэн тохируулж байгаад нүүж болох юм.

"Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ."

Монголын нууц товчоо ном дээр Бөртэ чоно, гуа марал (марал буга) хоёр тэнгис далайг гаталж ирээд нутагшив гэж байдаг. Буга Чоно 2 гол далай тэнгис гаталж ирсэн тэгээд дундаасаа хүн төрүүлсэн биш юм. Дээрх буган хөшөө дээр байгаа буган соёлтой үндэстэн өөр гаригаас гаталж (нүүж) ирсэн юм аа гэдэг утга юм. Чоно гэдгээр бас нэг Монгол овог аймгийг төлөөлүүлсэн байна. Эндээс үзвэл Чингис хааны дээд өвөг нь Буган соёлтой байж. Чоно соёлтой аймгуудын хамт энэ гаригт нүүж ирсэн. Хоёр аймгийн дундаас ураг барилдан дээд өндөр язгуур овог үүсдэг юм гэдэг санаа аж.

Дээрх зургуудаас та ялгаатай үндсэн гол шашны номлогч (номтой судартай байна) нарыг харж байна. Мөн бусад жижиг шашнууд байгааг харж болно. Яагаад ялгаатай байх ёстой юм бэ? Энэ дэлхий дээр олон төрлийн шүтлэг бий мөн олон ч төрлийн ялгаатай хүмүүс (үндэстнүүд) бий.

Адам, Ева 2 гэж өөр нэг шашны эцэг өвгөдийг хэлдэг. Мөн энэ дэлхийд нүүж ирсэн овог аймгууд юм. Анхны 2 хүний хүүхдүүд хоорондоо суувал цус холилдоод аюул болно биз. Христийн сургаалд ертөнцийн эзэн энэ дэлхий болон хүнийг бүтээсэн гэдэг. Энэ нь ч зөв Христүүдийн өвөг дээдэс Христ хүмүүсийг бүтээж мөн дэлхийд нүүж ирэхийн тулд дэлхийг бэлдэлцсэн ч байж магадгүй. Ертөнцийн эзэн гэдгээрээ Христүүд өөрсдийн эцэг өвгөдийн сүнсний эх булгыг хэлээд байгаа юм.

Солонгосчууд ч мөн өөрсдийн өвөг дээдэс нь хоёр амьтан энэ дэлхийд ирээд үүссэн гэх мэтээр ярьдаг юм билээ.

Гариг хооронд нүүж, шилжих тухай дурдсан кино зохиол, тоглоом ч байдаг.

Өмнөх гариг дээрх өндөр хөгжүүлсэн оюун ухааныг тэтгэдэг ёс жаягаа дараагийн буюу энэ дэлхийд хадгалан дахин хэрэглээд явахыг жаягийн тусгаар тогтнол гээд байгаа юм. Тэгэхээр буган соёл гэдэг жаягийг Монголын дээд овог аймгууд нүүж ирсэн өмнөх гаригаасаа уламжлан үргэлжлүүлэн ёс жаягаа хэрэглэн явж байсан бололтой. Харин энэ өндөр хөгжилд хүргэдэг ёс жаягаа Чингис хааныг тэнгэрт хальснаас хойш мартан орхиж бүр өөр улс үндэстний ёс жаягаар орлуулан сольсон байдаг. Өөр улсын ёс жаягаар солих үедээ бид үндэстний жаягийн тусгаар тогтнолоо буюу дээд эцэг өвгөдтэйгөө холбогдож оюун ухаанаа цэнэглүүлдэг, засуулдаг ёс дүрмээ, аргаа алдсан байна. Тэгээд дээд тэнгэрийн ухамсар оюун ухаанаас салж хүн биш амьтад болж харийн дайсны эрхшээлд орсон байна.

Христ шүтлэгтэй хүмүүс өөрийн үндэстний оюун ухааны дээд эцэг өвгөдтэй холбогдохдоо бүгд цуглан номлол сонсож, сандал дээр сууж нэг хүнээр дамжуулан холбогдох ёс жаяг нь энэ юм. Ингэж тэд бие ухаан гендээ тогтмол хугацааны (ням гариг бүр) давтамжтай засал хийлгэдэг байна.

Муслим шүтлэгтэй хүмүүс өөрийн үндэстний оюун ухааны дээд эцэг өвгөдтэй холбогдохдоо бүгд цуглаж номлол сонсож бүгд өвдөглөн мөргөж өөрийн үндэстний эцэг өвгөдтэй холбогдох ёс жаягийн тусгаар тогтнолтой байх нь. Энэ аргаар хэдэн зуун сая хүнийг засаж байна гээд бодохоор ямар агуу байна.

 

Японы Шинто шүтлэгтэй хүмүүс өөрийн үндэстний оюун ухааны дээд эцэг өвгөдтэй холбогдохдоо бүгд цуглан хүж асааж босоо зогсолтоос хагас тонгойн мөргөж өөрийн үндэстний эцэг өвгөдтэй холбогдох ёс жаягийн тусгаар тогтнолтой байх нь. Ингэж Япончууд өөрсдийн бие болон оюун ухааны засал хийлгэдэг байна. Шинтойзм бол эртний Японы үндэсний шашин юм.

Төвдийн бурхны шашин шүтлэгтэй хүмүүс өөрийн үндэстний оюун ухааны дээд эцэг өвгөдтэй холбогдохдоо өргөл барьц барин босоо зогсолтоос хоёр гараа хавсран хэвтэх маягаар мөргөн өөрийн үндэстний эцэг өвгөдтэй холбогдох ёс жаягийн тусгаар тогтнолтой байх нь. Мөн тэд маш хол замыг энэ аргаар хэвтэн мөлхөж туулдаг байгаа.

 

Та доорх киног үзсэн байх Христийн шашны шинэ гэрээний өмнөх үед Мосис хэрхэн өөрийн үндэстний дээд тэнгэр эцэг өвгөдтэйгөө холбогдон дарлагдсан улс үндэстнээ аварч байгаа тухай кино юм.

Exodus: Gods and Kings гээд энэ киноны (домог) цаад гол утга нь генийн удмын онол дээр тайлбарлаад үзвэл улс орноо буруугаар удирдан хүн ардаа амьгүй баримал дүрсэнд мөргүүлж эцэг өвгөдөөс нь холдуулсан улсын хаан өөрийн үндэсний дээд тэнгэрүүдийг үл ойшоосон тул тэдэнд гай зовлон ихээр тохион мөхөж байна. Эцэг өвгөдөө үл ойшоосон учир тохиолдож буй гай гамшгийг хэрхэн даван туулах арга ухаанаа ч олохгүй сөнөж байна.

Харин эсрэгээр нь Мосис бол өөрийн үндэстэн ардаа дээд эцэг өвгөдтэй нь холбож ген удмаа сэргээн хүчтэй чадвартай ухаантай болж харийн дарлалаас аварч гарч байгаа тухай юм. Дээд эцэг өвгөд нь гай зовлонг хэрхэн даван туулах арга замыг хэлж нээж өгч байгаа тухай юм.

Тэгэхээр жаягийн тусгаар тогтнолоо даяаршиж байна гээд өөр үндэстэнтэй хольж сольж болохгүй байх нь энэ тусгаар тогтнол дараагийн дэлхийд нүүсэн ч хамт явж байх ёстой юм байна. Үндэстний уламжлалт зөв ёс жаягийг барьснаар дээр бичсэн C3 ген удмыг эцэг өвгөдийг оюун ухаантай зөв холбон цэнэглэж өгдөг тогтсон тохирсон хялбар ёс жаяг арга байна.

Дэлхийн маш өндөр хөгжилтэй Япон улсын бүх хүн ойр, холын зайнаас мэндчилэх ганцхан ёс жаягтай байна.

Харин Монгол улсын хүн ардад тодорхой ёслох мэндчилэх ёс жаяг алга байгааг та доорх зураг дээрээс харж болно байх. Янз бүрийн ёс жаягаар мэндчилээд байна. Үндэстэн бүр ялгаатай ген удам судартай гэсэн бол ялгаатай ёс жаягтай байх ёстой. Ялгаатай ёс жаяг мөн тухайн үндэстний ухамсар генд тохирсон ид шидээ өгч байдаг байна.

Үндэстэн бүр өөр өөрийн ялгаатай ёс жаягаар өөр өөрийсдийн үндэстний оюун ухааны сав шим булагт хандаад холбогдоод байгаа юм. Үүнийг жаягийн тусгаар тогнол гээд байгаа юм.

Та Avatar гэж кино үзсэн байх. Энэ сүүлтэй хүмүүс өөрсдийн эцэг өвгөдийн оюун ухааны эх булагт мөргөж байгааг харж байна.

Тэгэхээр барууны хөгжсөн улс орнууд эцэг өвгөдийн оюун ухаан байдаг түүнтэй холбогддог гэдэг ойлголттой байна.

Хэрэв та өөр үндэстний ёс жаяг, ахуйн хэв маяг арга барил хэрэглэж өөрийн эцэг өвгөдтэй холбогдох гэвэл хэзээ ч бүтэхгүй түлхүүр таарахгүй юм.

 

Эргэцүүлэл

Ген, удам нь ялгаатай үндэстэн бүр өөрийн ард иргэдийг засаж гэгээрүүлэх ялгаатай өөр өөрийн гэсэн засах, гэгээрүүлэх ёс жаяг аргыг олон 1000 жилийн хөгжлийн явцдаа нээн, уламжлан хэрэгжүүлж ирсэн байна. Муу муухай бүхэн одоо цагт үүсчихсэн байгаа юм биш хүний хөгжлийн явцад хүн ардын ген, ухамсар, удам доройтсон цаг мөч байсаар ирсэн харин үүнийг засаж сайжруулсаар ирсэн байна.

Монгол хүмүүсийн ухамсар, оюун бодлыг дээр дурдсан 5 аргаар эргэн сэргээж ухамсарт хүн болгож болно. Монгол хүнийг хэрхэн засаж болох аргийг Харвардад, Хятадад, Төвөдөд, Америкад, Германд, Японд ерэн хаана ч бичээд наачихсан ном судар байхгүй. Монгол хүний муудаж доройтон харласан ген, сүүмийсэн сүнсний гэрлийг гэгээ оруулж гэгээрүүлэх арга зөвхөн Монголын уламжлагдаж ирсэн ёс жаягт л байна. Харин бид тэр гэгээрлийн жорыг мартсан учраас Монголын хүн ардын оюун ухаан, санаа бодол, ухамсар зөв замаа олохгүй байгаа юм.

Харвард гэдэг гадаадын сургууль Монгол хүнийг Монголын төрд бэлтгэх чадвартай жор бүтээчихсэн ухааны юм бодож явдаг хүмүүс байдаг. Харвард бол зөвхөн сургууль юм. Энэ сургуульд худалч, луйварчин, хулгайч мөнгөтэй хэн ч сурсан болдог.

Чингис цолтой хаан Тэмүжин болон түүний хүүхдүүд гадаадын сургууль сурахгүйгээр хэрхэн дэлхийн хэмжээний улс төрийн бодлого явуулж, улс орнуудыг удирдах ухаантай байв. Одоогийн хүмүүс шиг гадаадад сурч ирээд Монгол улсыг удирдаж болно чинээ тэд бараг зүүдлээгүй байх. Хэд хэд гадаадын диплом өвөртөлсөн хүмүүс улсаа удирдаж чадахгүй шорон оронд орохдоо тулаад байна.

13-р зууны их байлдан дагуулалтын үед Монголчууд маш их хэмжээгээр зөв гэгээрсэн үе байсан байна. Алтан үе гэх 70, 80 оны уран бүтээл 70, 80 он тийм сайхан байсан гэж одоо яриад байдаг. Монгол хүний гэгээрэл эдгээр цагуудад хамгийн зөв явагдаж байсан гэсэн үг юм. Ардчилал, Коммунизм, Капитализм бол ямар ч хамаагүй зүгээр л нийгмийн бүтэц системийн тогтолцоо юм.

Улс үндэстэн гэгээрсэн үедээ хүчирхэгжин дэлхий дээр тодорхой хугацааны болон үргэлж од болсон гялалздаг. 2020 оны байдлаар дэлхий дээр хөгжсөн орнуудыг тодорхой хэмжээгээр гэгээрсэн улсууд гэж хэлж болно.

Доорх архи ууж байгаа хүмүүс сурч, ажиллах нь битгий хэл архи ууж ингэж амьдарч болохгүй гэдгийг ухамсарлахгүй байна. Алдаж муу явж байгаа хүн эцэг эхийн сургамжийг хүлээн авдаг шиг эдгээр ген, ухамсар нь доройтсон хүмүүсийг эцэг өвгөдтэй нь уулзуулж засаж ухамсарлуулж болох ганц боломж байна. Энэ засал 1-2 өдөр хийгээд гоё сайхан болчихдог юм биш. Тухайн хүний байдлаас хамаарч 5-10 жил болно. Хүнд аажим аажим ухаан сууна биеэ засарч сүнсний оюун ухааны гэрэл гэгээ тодорч гэрэлтэй болж ирдэг байна. Үндэстнийхээ хүмүүсийн сүнсийг гэрэл гэгээтэй болгож гэгээрүүлдэг хамгийн хурдан аргийг энэ дэлхий дээр ганц Монголчууд нээсэн байна. Дэлхий дээрх өөр ямар ч шашинд хүний ген, сүнсэнд нөлөөлөх замаар тийм хурдан гэгээ оруулж гэгээрүүлэх арга технологи нээсэн үндэстэн байхгүй юм.

Монголыг Монгол ухаанаар, Хятадыг Хятад ухаанаар, Оросыг Орос ухаанаар, Америкийг Америк ухаанаар удирдахаас биш. Энэ тэр гадаад сургуульд төгссөн, Харвард төгссөн, Google-д ажилладаг, бөх сайн барилддаг, сайн дуулдаг, сайн инженер, 4 дипломтой, гадаад хэл сайн, Оросод сурсан, сайхан гутал оёдог, сайн дуучин, сайн барилгачин гэх мэт зүгээр арга талыг сурч байгаа буюу тухайн хүний хувийн генийн чадвар, боловсролоор удирдах боломжгүй юм. Монголын бүх хүн Харвардад сурах албагүй, бүгд сайн инженер, бүгд сайн бөх барилддаг, бүх хүн дуучин байх ч албагүй, бүгд их дээд сургуульд сурсан байх ч албагүй юм. Харин эдгээр бүх авьяас, мэдлэг, боловсрол, урь чадвар, мэргэшлүүд ард иргэдэд хослон солонгорч байх ёстой байдаг. 

1990 он гарсаар Орос, Польш, Америк, Герман, Франц, Япон гэх мэт өндөр хөгжилтэй улс орнуудад 1-5 диплом, сургууль төгссөн өндөр мэргэжилтэй хүмүүс төр удирдаад амжилтад хүрэхгүй улс орон доройтсоор байна. Тэдгээр хүмүүсээс асар их юм хүсэж хүлээсэн нь талаар болж одоо харааж зүхэж байгаа баталгаат жишээнүүд байсаар байна.

Монгол шиг үндэсний хэлээ хэд хэд сольчихсон улс орон энэ дэлхий байдаг ч юм уу?. Төвөд хэл хэдэн зуун жилээр цээжилж, Орос хэл цээжилж сурав, сүүлийн 30 жил бараг Англи хэлгүй хүн ажилгүй болно гэх мэт. Монгол хүнийг дуудах нэр хүртэл цаг үеэ дагаад өөр өөр болж байв.

Чиний оюун ухаан гэдэг бол чиний сүнс харин оюун ухаанаа хөгжүүлмээр байгаа юм бол сүнсэндээ тохирсон хэл хэллэг хэрэглэ. Япон улсын хөгжлийн нууц бол Япон хүний сүнсэнд зориулсан хэл соёл, ёс жаяг, зан заншил, шүтлэгээ зөвхөн хэрэглэдэг учраас Япон хүний сүнс гэрэл гэгээтэй гэгээрсэн байх учраас зөв үйл хэрэг их хийдэг хөдөлмөрч сайхан болж байгаа юм. Хүний сүнс гэдэг үхэх үед гарч ирээд хэрэг болдог зүйл биш юм. Хүн эхийн хэвлийд амь орсон цагаас сүнс хүний биетэй хамт амьдарч үхэх хүртэл тухайн махан биеийг жолоодон захирч явдаг.

Үндэстэн бүр ялгаатай гентэй учир хэл яриа нь ч дагаад ялгаатай байдаг байна. Харин ойролцоо гентэй үндэстний хэл яриа нь ч ойролцоо дуудлагатай байна. Ген ээ дагаад ёс заншлаа зөв бариад ирэхээр хэл яриа нь хүртэл өөр болдог байна. Хэл авайгаа дагаж бичиг үсэг хөгжин явахаас биш бичиг үсгээ дагаж хэл авиа хөгжих ёсгүй юм. Хүн төрөлхтөн анх бичиг үсэгтэй биш хэл яриатай байсан. Монгол улсад нэг алдаад байгаа зүйлс бичгээ дагуулаад хэл яриа авиагаа өөрчлөөд яваад байдаг алдаа байна.

Япон Япон хэлээрээ, Герман Герман хэлээрээ, Орос Орос хэлээрээ, Хятад Хятад хэлээрээ л ярьж амьдарч байна. Монголчууд Монгол хүний сүнсийг гэгээрүүлж чадахгүй байгаа болохоор бусад хөгжсөн орны өндөр гэгээрч гэрэлтсэн сүнсний бүтээсэн бүтээлийг дагаж хэрэглэхээс өөр аргагүй болоод байгаа юм.

Өөрийн гэсэн үндэсний онолгүй үндэстэн, онолтой үндэстний боол болдог. Хэл соёлоо солилоо гээд чи дордохоос хөгжихгүй юм.

Хүн ардын арга талын чадвар, мэргэжил, боловсрол хосолж солонгорсон олон төрөл байх ёстой. Харин билэг талын боловсрол бол үндэстэн бүрд ялгаатай байх ёстой боловч тухайн үндэстний хүн бүрийн мэдэх ёстой ганц ёс жаяг байх ёстой зүйл юм.

Монгол хүн гэж яваа бол Монголын гэх бүх ёс заншлыг даган мөрдөж багаасаа сурч залгамжилж байх ёстой юм. Монголын түүхийн том алдаа бол өөрсдийн үндэсний ард түмний боловсрол, оюун ухааныг хөгжүүлдэг билэг тал болох дээрх 5 тусгаар тогтнолыг орхиод гаднын билэг ёс жаяг сураад Монголыг удирдаж засаж болно гэж олон зуун жилийн төөрөгдөл нь доройтуулсан.

Монголчууд үндэсний оюуны дархлаагаа сэргээж хамгаалж чадахгүй байгаа бол Хятадуудын, барууныхан, эдийн засгийн алуурчид гэж яриад байдаг дайснуудынхаа оюуны дайралтаас улс орноо хамгаалж чадахгүй. Тэдний дайралтыг ойлгож нэгдмэл байж чадахгүй юм.

Гадаад улсаас арга талыг сурах хувь хүний хөгжилд сайн юм. Шинжлэх ухаан, эрдэм мэдлэг сурч болно. Харин гадаад улсын билэг талыг сурч ирсэн хаад ноёд гадаад хүний оюун ухаан, ухамсрыг хөгжүүлдэг аргаар Монгол хүнийг засах гэж оролдоод нуухыг авах гээд нүдийг сохлов гэдэг болсон түүх байгаа. Өөр үндэстний билгийн боловсрол өөр үндэстэнд хэзээ ч таарч тохирч хоол болдоггүй. Гадаадаас шавар хэрхэн зуурдаг, цемент хэрхэн хийдэг, цаас хэрхэн хийдгийг сураад ирж болно энэ зөвхөн арга талын мэдлэг, боловсрол, мэргэжил юм. Харин тэр гадаадууд хэрхэн мөргөдөг, залбирдаг, ярьдаг зэргийг сурч болохгүй юм.

Билэг оюун ухааны ёс жаншилд одоо цаг, орчин үе, өнгөрсөн үе гэж байдаггүй. БӨӨ ёс жаяг 1000 жилийн өмнө яг одоо шиг байсан.

Харин арга талын хөгжил буюу бидний сайн мэддэг шинжлэх ухаанд бол дэвшил, өөрчлөлт, орчин цаг гэж байдаг.

Ганц ардчилалтай болчихлоо гээд бүх юмыг шийдчихгүй. Эрх чөлөө, эрх тэгш байдлыг буруугаар ашигладаг болж байна. Монголын сүйрэл ардчиллаас болоод байгаа гэдэг ч цаана өөр шалтгаантай юм. Хүмүүсийн гэгээрэл, удам, сүнсний ухамсар дорой байвал ардчилал ч хэрэг болж чадахгүй. Хүн төрөлхтний түүхэнд ардчилал шиг систем олон байсан.

Доорх зураг дээр Одсүрэн гэдэг хүн энэ 6 зүйлийг хийдэг болчихвол Монголчууд соёлтой болно гэсэн байна. Хүмүүс өөрийн үүсэл, эцэг өвгөдийн оюун ухааны сав булаг шимтэй холбогдож чадвал 3 сая Монголчууд энэ 6 зүйлс битгий хэл илүү ухамсартай эх оронч, бүтээлч болно. Нийт хүн ардыг уян зөөлөн аргаар өвөг дээдэс нь нэгэн зэрэг хөгжүүлж ухамсарлуулж чаддаг. Тэнгэр эцэг онгодтой холбогдож чаддаггүй Монголоос бусад үндэстнүүд үүнийг шийдэх гэж шашин номлол гэх зүйлийг гаргаж ирсэн байна. Яах гэж мэдээж үндэстнийхээ бүх хүн ардыг ухамсрыг нэгэн зэрэг дээшлүүлэх гэж юм.

Та анзаарсан бол дээрх зураг дээр Болдсайхан Бундан гэдэг хүн Монгол хүнийг тогтсон үзэл онолгүй гэсэн байна. Энэ дүгнэлт нь зөв юм. Монголчууд бид маш олон жилийг харь орны өөр өөр улсын онол үзлийг даган явж амьдарч ирсэн учраас өөрсдийн гэсэн ямар ч үндэсний үзэл онолгүй болчихсон. Дээр оруулсан зураг дээр УИХ-н эмэгтэй гишүүдийн холын зайнаас мэндчилж байгаа зургаас өөр өөр үзэл онолоор мэндчилж байгааг харж болно байх.

Хэрэв Монгол хүмүүсийн ген, сүнсийг зөв гэгээрүүлээд засаад ирвэл. Монгол хүний үндсэн 7 шинж нь: Ухаантай, Боловсролтой, Ажилсаг, архичин биш, баяр цэнгэл хэт автдаггүй, хэлсэндээ хүрдэг, өөрийгөө зөв үнэлдэг, тогтсон үзэл онолтой гэж хэлэгдэх болно. Ген, Сүнсний гэрэл гэгээ нь доройтон харласан учраас хүн хорвоогийн хар бараан муу муухайг өөрийн эрхгүй түүж хийгээд байгаа юм.

Айлаас гуйхаас авдраа уудлаа гэж үг байдаг Монгол хүний оюун ухааны хөгжил нь нэг хол байхгүй өрх бүрийн авдарт буюу үндэсний ёс жаягтай нь хамт байгаа.

60 жил амьдраад төрөх, үхэх хоёрт захирагдаад үхдэг удирдагч хүн Монголд хэрэггүй. 30 жил болоод энэ бүтэхгүй болохгүй байна гээд хувьсгал хийж хүн ардынхаа тоо толгойг цөөлж, амьдралыг бусниулж байдаг тогтсон үндэсний онолгүй нөхцөл, үндэсний онолгүй удирдагч хэрэггүй юм. Харин 500, 5000, 50000 жил болсон ч хэдэн арван хаад, ноёд, удирдагч, ерөнхийлөгч төрж үхсэн ч нугардаггүй үндэсний ген удамд тохирсон билгийн ёс жаяг, онол, боловсрол, сургаал хэрэгтэй юм.

Тогтсон нэг онол сургаалгүй болохоор иргэний дайн үүсээд байгаа юм. Нэг хүн дарангуйлж байгаад үхдэг дарангуйлалд байсан нөгөө анги хэсэг дарлаж байсан нөгөө анги хэсгийн хоорондын өш хонзон иргэний дайн болж хувирдаг. Дарангуйллын үед бүх зүйлс дарлагчын онол сургаалаар явж байсан бол тэр дарангуйлагч үхэх үед түүний онол устаж онол итгэл үнэмшлийн зөрчилдөөн үүсэж дайн болдог. Зөвхөн 60 жил амьдраад үхэх нэг дарангуйлагчийн онол тэр хүний үхлээр дуусаж дахиад өөр онол олтол хүмүүс байлддаг.

Шинжлэх ухаан, боловсрол, мэдлэг бол зөвхөн арга талын арга ухаан юм. Билэг талын боловсрол нь тухайн хүний ухамсарлах чадвар ген, сүнс гэх тухайн хүний оюун ухаан, ухамсрыг хөгжүүлдэг байна.

Гаднаас зээл тусламж авч, эх орныхоо байгалийн баялгийг ухаад шууд зараад барилга байшин зам тээвэр бариад улс орныг удирдана гэсэн нийтлэг ухагдахуун байгаа учраас наад захын хүн улс орныг, төрийг удирдах амархан юм байна гэж бодож байна. Дараагийн төрийн эрх барих намдаа гай болох гэж улс орныг зээлийн барьцаанд унагаж улс орноо хорлож байна. Гадаадад сурчихсан бол одоо түмэн олон, төрийг удирдах чадвартай болчихсон гэж эндүүрсэн олон тохиолдол Монголын түүхэн байна.

Бэлэн байгалийн баялгийг үнэгүй шахам шууд зарж мөнгө болгоод тэтгэмж, тэтгэвэр, мөнгө тараана гэж шилний цаанаас чихэр долоолгож төрийн эрхэнд гарчхаад учраа олохгүй эргээд ард түмэнтэйгээ хэрэлдээд, зүхүүлээд 10, 20 жилээр тэндээ мэхэлж эргэн суугаад байдаг. Юу ч хамаагүй барьцаанд тавиад гаднаас зээл авч хоол, сүү угжиж байгаад болов төр, хүн удирдаад үзчихье, удамдаа нэг сайд, ерөнхийлөгч болчихъё гэсэн явцуу бодолтой хүмүүс их болж. Тэгээд буруу онолоор төрийг удирдаж эргээд эдийн засгийн хямралд орж доройтож байна. Түүхэнд муу данстай төрийн хүмүүсийн нэрийг дурсдаггүй юм шүү.

Төр удирдах гэдэг нь хүнийг хэрхэн зөв хүн болгон удирдах вэ гэсэн үг юм. Чингис хааны үед эд баялаг удирдах гэхээсээ илүү Монгол хүнийг хэрхэн сайжруулах зөв замаар явуулах зөв хүн болгох аргийг судалж эрдэм ухаанд хаад ноёд шамдан сурдаг байсан байна. Энэ хүнийг хэрхэн зөв авч явж зөв маллаж авч явах вээ гэсэн ухаан юм. Амьтан малаар төсөөлүүлээд үзвэл хүмүүс гэдэг сүрэглэн амьдардаг ухаант ухамсарт амьтад юм. Амьтдаас ялгаатай нь ухамсар нь сайн, муу аль ч зүйлийг хийж сэтгэх чадвартай юм.

Монголчууд сүнс болон генийн чадвараа сайжруулах засуулах зөв ёс жаягаа бариад явчихвал 3 сая битгий хэл 3 тэрбум Монгол байсан ч сүнсний үүсэл болох эцэг өвгөдийн ухаан өөрийн хүмүүсээ гэгээрүүлж зөв ухаалаг амьдруулах чадамжтай юм. 

3 сая Монгол хүний ухамсар нэгэн Монгол үндэсний оюун санааны тэнгэрийн нэгдэл доор нэгдэж ухамсар сэрж, сүнс энергид гэрэл гэгээ орсон тэр цагт Монголчууд эх орныхоо төлөө хөлсөө дусалтал хөдөлмөрлөж, шударга байдлыг сахиж, эх орныхоо нэр төрийг хаана ч бодож, зөвөөр сэтгэн бодож, байгалийн баялгаа зарж идээд амьдарна гэж бодохгүй, хийж бүтээж өөриймсөг сэтгэлтэй болно. Энэ Монгол улсыг хөгжүүлэх ганц арга зам байгаа юм. Энэ улсыг хөгжүүлэх цорын ганц арга бол хүн ардыг тэтгэмж тэжээлээр хуурч тэжээмэл амьтан болгох бус ухамсарт гэгээрсэн хүмүүс болгох учиртай юм. Тэгсэн цагт ухамсарт гэгээрсэн хүмүүс эх орноо босгож хөгжүүлж эхэлнэ.

Доорх Бөгжний Эзэн гээд кино мөн хар цагаан, сайн муу хоёр талын тэмцэл юм. Киноны энэ хэсэгт хар муу сүнсэнд биеэ эзэмдүүлсэн хааныг хар сүнсээс чөлөөлснөөр түүний үндсэн өөрийн зөв цагаан гэгээрсэн сүнс нь хүнээ мөн бие зан байдлыг нь ч засаж байгааг хэсгийг та харж байна. Монгол хүн бүрийн харласан сүнсийг засахын тусгаар тогтнолоор засвал ингээд бие сүнсэнд гэрэл гэгээ орж гэгээрч засарна. Үүнийг гадаадын хүмүүс ч мэдээд кино хийсэн байна. Тэдний өвөг дээдсийн сургаалд ч байдаг байх.

Хөгжлийн арга талаар бүтээдэг бол хөгжил бүтээх хүнийг билгэ талаар засдаг, билгийг ёс жаягаар чиглүүлдэг.

Хүн ардын сүнсэнд гэгээ гэрэл орж гэгээрвэл хүн ард шударга, хөдөлмөрч, тусч, дотно сэтгэлтэй, эх оронч, бүтээлч, өөрийгөө хөгжүүлдэг, мууг жигшдэг, архи дарснаас холддог, ухамсартай болдог, эх соёлоо шүтдэг, нарийн учир ойлгодог гэх мэт бүх сайн сайхан чанарууд дагаад ирдэг байна.

Хүн ардын сүнсэнд хар толбо сууж сүнсний гэрэл харлаж бүүдгэр болж мөхөж ирвэл сүйтгэгч, устгагч, садар самуун явдалд дуртай, архи дарсанд дурлах, залхуу хойрго, уур ихтэй, догшин, хүн алах, хулгай хийх, зальтай, эх орноо худалдах, харийн соёл шүтэх гэх мэтээр чөтгөрийн дүрд юу байж болох тэр бүхнийг муу ухамсраар хийх зан чанартай болж ирдэг. Чөтгөр гэж үнэндээ сүнс нь харлаж доройтсон хүнийг хэлж байгаа юм.

Хүнийг гэгээрүүлнэ гээд яриад байдаг яг үнэндээ хүний сүнсний гэрэл гэгээнд гэгээ оруулж гэгээрүүлэхийг хэлээд байгаа юм. Монгол үндэсний БӨӨ мөргөл Монгол хүн ардыг маш богино хугацаанд гэгээрүүлж чаддаг өндөр чадамжтай үндэсний ёс жаяг юм. Харин шашин биш.

Шашин гэвэл мөрдөж дагаж уншиж биширч хүн ардын амьдралын он удаан жилийн хэв маягтай болгож байж хүний эргэн төрөлтийн явцдаа хүн ардын сүнс сайн хүний сүнсээр төрөх амьдралын явцад хүний зан үйл сайжирснаар засагдаж байгаа дэг журам буюу шашин гэнэ.

Төр удирдах гэдэг нь хүний генийг удирдах гэсэн үг юм. Дээрх шар зургууд дээр байгаа C3 нэгэн ижил гентэй хүмүүс нэг ёс заншил барьж байгаа тул нэг төрд улсыг буюу нэгэн нэгдмэл гентэй хүмүүсийн олонлог үүсгэж болно гэсэн үг юм. Сүүлийн үед Монголчууд төрөө муулж хараах болсон цаад утгаараа улс үндэстнийхээ генийн доройтлыг хараагаад байгаа юм. Төр гэдэг нь ген гэж хэлсэн. Жинхэнэ төрийн удирдагч бол хүмүүсийн ген дээр ажилладаг. Ген сайн бол хүн ард сайн, хүн ард сайн бол төр сайн.

Хүүхэд төрөх гэдэг аав, ээжийн хоёрын генээс урган гарч буй тэр генийг төр буюу ген төрөх гэнэ. Хэрэв хүн ардын ген сайн бол тэр улсын төр сайн байна. Эсрэгээр хүн ардын ген хар бараан байх юм бол тэр улсын төрийн байдал мөн хар бараан байх юм. Тэгэхээр төр удирдах гэдэг нь билэг талдаа хүн ардын төр биеийн генийг удирдан зөв залж явна гэсэн үг юм.

Доорх жишээ зураг дээрээс сайн, муу хүнээс юу илэрдэг тухай байна. Энэ илэрч гарч буй зан шинж байдлуудыг юу үүсгээд байна вэ?. Мэдээж муу сүнс, ген удамтай хүнээс муу үйлдэл харин сайн сүнс, гентэй хүнээс сайн үйлдэл гардаг байна.

Бүтэн амьдрал гээд гэр бүлүүдийн садар самуун явдлыг харуулсан цуврал киног үзэж байгаа байх. Хүн ардын ген, сүнс доройтохоор эр нь гүйдэлтэй, эм нь хормой султай хүмүүс олширдог. Үр хүүхэд, гэр бүлийнхээ амьдралын төлөө хүний ухаанаар шийдэхээс илүү махан биеийн шийдвэр нь дийлж ирдэг. Зүгээр л ухамсарт хүн гэхээсээ илүү махан биетэй хүүхэд хийчхээд яваад өгдөг адгуус шиг ухамсартай болдог. Малын хуц, ухна амьдрал дээр ишиг хурга хийчхээд яваад өгдөг тийм л гэсэн үг. Үүний шалтгаан нь тэр хүний сүнс гэрэл гэгээ нь архи, нийгмийн муу үйл хийх, муу санаа гаргах гэх мэтээр бохирдсоноос адгуус болдог. Зарим адгуус ч тийм хүнээс өндөр ухамсартай байгаа шүү. Үр зулзагаа хайрлан өгсөж байна.

Сүнсний гэрэл гэгээ нь доройтсон хүний хэл яриа, дууны өнгө, үгний сонголт хүртэл дагаад зэрлэгшин бохирдож ирдэг. Үргэлж шаа, пизда, ууна, иднэ, садар самуун, ална тална гэх мэт муу ярианы үгүүд зонхилж эхэлнэ.

Тамын тогооны үлгэр, хүний үнэргүй зан, бялдууч, дээрэнгүй бүгд хүний сүнсний гэрэл гэгээгүй хар сүнснээс (хар энергитэй гэдэг) үүдэлтэй. Сүнс ийм байх нь цааш явсаар махан биеийн генийн доройтолд оруулж ирдэг. Хүний үнэр арилна гэдэг сүнсний гэрэл гэгээ арилна гэсэн үг.

Хүн эхийн хэвлийд бүрэлдэн тогтож эхээс салаад өндөр насыг насалж үхэх хүртлээ хүний хөгжлийн ухааны 4 үе шатыг туулдаг байна. Яг үүнтэй адилхан хүн төрөлхтөн анх энэ дэлхийд үүссэн цагаас мөн энэ ухааны 4 үе шатыг туулдаг байна. Хүн эхээс төрөөд шууд яриад, ажил хийгээд эхлэхгүй байгаа биз тэгвэл хүн анх дэлхийд үүсэхдээ ч мөн тийм байсан.

Одоо 13-р зуун луу буцах юм уу? гэдэг хүмүүс байдаг. 13-р зуунд Монгол хүн одоогийн бид нараас билэг ухаан талаар өндөр гэгээрсэн мөн дэлхий дээр хамгийн өндөр боловсролтой гэгээрсэн үндэстэн байсан байна. Үндэсний билэг ухаан эхлээд хөгжиж байж араас нь арга ухаан буюу шинжлэх ухаан хөгждөг. Тийм болохоор цаашдаа шинжлэх ухааныг хөгжүүлье гэж бодож л байвал үндэсний билэг ухааны суурь ухамсар хамгийн өндөр хөгжсөн байсан 13-р зууны Монголчууд юу хэрэглээд яаж байгаад дэлхийн талыг эзэлчхэв гэдгийг 13-р зуунаас суралцъя. Монгол үндэстэн яг 13-р зүүний үе шиг билэг ухаанаараа гэгээрье харин гэгээрсэн үед бол шинжлэх ухааныг хөгжүүлэх тоглоом юм. 13-р зуунаас шинжлэх ухааныг биш хүнийг хэрхэн гэгээрсэн хүн болгодог билэг ухааныг суралцъя гэж байгаа юм.

Гэгээрээгүй хүн, гэгээрээгүй үндэстэнд хэзээ ч шинжлэх ухаан гэж байхгүй бохир бүдүүлэг заваан байна. Гудамжны архичнаас та хэзээ ч шинжлэх ухаан шаардах ухаан танд төрөхгүй эхлээд хүн болчхоосоо гэж бодно. Хүний хөгжлийн 4 үе шатны 1 үе шатыг Монголчууд орхичхоод байгаа учраас дараагийн үе шат дээр учраа олохгүй байгаа юм.

Жишээ нь: Ёс жудаг байхгүй муу муухай бүхнийг хийж явдаг хүн сайн сайхан шинжлэх ухаан хийнэ гэж хэзээ ч байхгүй. Харин тэр хүн муу муухайгаас салж сүнсээ гэгээрүүлж байж сая сайн сайхан шинжлэх ухааныг бүтээж эхэлнэ.  

Шинжлэх ухааныг бүтээж эхлэхээсээ өмнө шинжлэх ухааныг бүтээх хүн нь эхлээд зөв билэг оюун ухаантай хүн болон төлөвшсөн ёстой байдаг байх нь.

Хүн ардууд ихээхэн хэмжээгээр генийн, сүнсний гэрэл гэгээний доройтолд орж ухамсар доройтсон учраас гэмт хэрэг үйлдэж, өвчин зовлонд нэрвэгдэж, залхуурал, тэнэглэл газар авч, ядуу тарчиг амьдарч байна.

Монгол хүмүүсийн сүнсний гэгээ сайжирч ухамсар сэргээд гэмт хэрэг үйлдэхээ болчихвол юу болох вэ? цагдаа нар ажил дээрээ кино үзээд сууж байдаг болно. Шоронгуудаа хааж агуулах сав болгоно.

mongoliax image

Монгол хүмүүсийн сүнсний гэгээ сайжирч ухамсар сэргээд өвчин зовлогоос сэргийлдэг өвчин зовлон тусдаггүй болчихвол юу болох вэ? эмч нар ажил дээрээ хийх ажилгүй сууж байдаг болно.

5 сая хүнтэй Норвеги улс хэрхэн амьдын диваажин болж байгааг та доорх зургаас харж болно. Тэгэхэд 3 сая хүнтэй Монгол улсад авто тээврийн ослоор жилд хэдэн хүн үхэж байна вэ? 2019 онд хэдэн хүн үхсэн вэ?. улсын хүн ам өнчин ишигний хорогдолгүй байж байж гэмээн өсөхөөс биш нэг жилд зөвхөн ханиад томуугаар 400 гаруй хүнээ алдаад байвал хэзээ ч өсөхгүй юм.

Монгол хүмүүсийн сүнсний гэгээ сайжирч ухамсар сэргээд сурахын төлөө хичээдэг болчихвол юу болох вэ? багш нар хүүхэд зодож уураа барахгүй хамгийн сайхан уур амьсгалтай ажил багшийн ажил болно.

Монгол хүмүүсийн сүнсний гэгээ сайжирч ухамсар сэргээд ажилсаг хөдөлмөрч ард түмэн болчихвол юу болох вэ? улс орон цэцэглэнэ хөгжинө.

Хүн ард нь гэгээрээд шоронгуудаа хаасан улс барууны орнууд дотор саяхан гарсан. Хүн ардын ухамсар доройтоод ирэх цагт засаж чадахгүй л бол шорон олноор барьж, цагдаа цэргийн хүчээр тэмцэхээс өөр ямар нэгэн аргагүй болж шоронжсон мөн тэмцэл тулаантай улс орон болж хувирдаг. Зөвөөр ухамсарлах чадваргүй сүнс доройтож гэгээрээгүй муу хүмүүсийн гол дайсан хууль цааз, цэрэг цагдаа болж ил далд аль ч үед тэмцэлдэж эхэлдэг. Нийгэм муудах үед цагдаа, эмч, багш нарын ажил хүндэрдэг гээд ойлгох хэрэгтэй.

Монгол гэгээрч хөгжсөн улс үндэстэн болохын тулд 1000км өт шиг төөлж мөлхөж мөргөх хэрэггүй, долоо хоногийн бүтэн сайн өдөр сүмд явж мах цусандаа давтуулах хэрэггүй. Чиний эд эс генийг бүтээх гэж аюул үхэл, байгалийн хэцүү хатууг давж туулж явсан эцэг өвгөдийн (БӨӨ) сүнсний гэрэл гэгээтэй сар бүр уулзаад өвчин зовлонгоо ярилцаад засал хийлгээд аваад байхад Монгол өрх гэр бүр гэгээрч өвчин зовлонгүй, энх тунх, эрүүл чийрэг, саруул ухаантай болж энэ улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх болно.

Монголчуудын өвөг дээдэс хүнийг гэгээрүүлэх хамгийн хурдан аргийг сүнс удирдах замаар оюун ухааныг засах аргийг өөрийн үндэсний генийн чадвартаа тохируулан олж нээсэн байна. Энэ чадвар зөвхөн С3 буюу Монгол хүний генд байдаг байна.

Гэгээрэн гэхээр ном уншаад суучихдаг гэж хүмүүс буруугаар бодож магадгүй. Хүн гэгээрэхээрээ буруу муу муухай юм хийхээ болчихдог. Ухамсар сэтгэхүй ухаанаас үргэлж зөв зүйтэй үйлдэл гарч үйл хөдлөл, хэл яриа хүртэл зөв сайхан болчихдог.

Үндэстэн гэгээрэхийг үндэстэн сэрэх гэж хэлж болно хар дарсан зүүд шиг аймшигт амьдралтай зүүднээсээ сэрж байгаа гэж ойлгож болно.

Муу нь дийлж байгаа нийгэмд сайн нь түрүүлж үхдэг, сайн дийлж байгаа нийгэмд муу нь түрүүлж үхдэг.

Муу хүмүүс сайн хүнээ барьж иддэг, хорлодог гэсэн үг л дээ. (Муу сүнснүүд сайн сүнсээ барьж иддэг, хорлодог). Сайн сүнснүүд хэзээд тусалж явдаг бол муу сүнснүүд хэзээд хорлож явдаг.

Гэгээрсэн үндэстэн мөхдөггүй юм.

 

 

https://javzanchuluun.blogspot.com/2018/12/geriin-onol-2th-publishing.html

https://www.facebook.com/

https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD_%D1%82%D1%83%D1%81%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80_%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BD%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD_%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9_%D0%B1%D2%AF%D1%85_%D0%B0%D1%80%D0%B4_%D1%82%D2%AF%D0%BC%D0%BD%D0%B8%D0%B9_%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D0%BB_%D1%85%D1%83%D1%80%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82

https://en.wikipedia.org/wiki/China_and_the_United_Nations

https://mongoltoli.mn/history/h/164

http://www.virtualmuseum.ca/sgc-cms/expositions-exhibitions/logan/en/index.php?/md/fnation/yukonfn

https://www.iexplore.com/articles/travel-guides/north-america/canada/yukon-territory/history-and-culture