Хүчтэй шороон шуурганд 6 хүн амиа алдаад байна
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Дундговь аймгийн онцгой байдлыг албанаас цаг үеийн байдлаар мэдээлэл хийсэн бөгөөд 2021 оны 3-р сарын 14 ний өдөр болсон цаг агаар онц ноцтой үзэгдэлд одоогийн байдлаар 6 хүн нас бараад байгаа талаар мэдэгдсэн юм. Мөн олон тооны хүн ор сураггүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагааг өргөн цар хүрээтэй хийж байгааг мэдээлсэн юм.
Цаг агаар онц ноцтой үзэгдэлд салхины хурд 40м/сек хүрч шороон шуурга шуурсан гэж мэдэгдэв.
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх (0)