О.Хангай түрүүлж Ховд аймаг бөхийн аварга цолтонтой боллоо

О.Хангай түрүүлж Ховд аймаг бөхийн аварга цолтонтой боллоо

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1,024 бөх хүч үзэн барилдлаа.

Үүнээс

Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр,
Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай нар үзүүр түрүү булаалдан барилдаж арвын даваанд О.Хангай 32 насандаа давснаар Монгол Улсын 25 дахь аварга болж, Сэлэнгэ аймгийн харьяат Б.Орхонбаяр ес давж 24 насандаа Монгол Улсын арслан боллоо.

2022 оны Үндэсний их хүчид бөхийн барилдаанд Ховд аймгаас Улсын начин, Улсын заан, Улсын аварга гэсэн шинэ цолтон бөхчүүд тодорлоо.