Солонгосын дайн завсарласны түүхэн ойг тохиолдуулан Ким Жон Ун генералууддаа гар буу бэлэглэжээ
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Өчигдөр буюу Даваа гараг нь Солонгосын дайн гал зогсоох гэрээгээр завсарласны 67 жилийн ойн өдөр байв.
Энэхүү гэрээний үр дүнд 1950-1953 онд үргэлжилсэн дайн зогсож, Солонгосын хойг хоёр хуваагдсан юм. Түүхэн ойг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөртөө үнэнч генералуудад цоо шинэ гар буу бэлэглэсэн тухай тус улсын төв хэвлэл мэдээлжээ.
Нийтдээ 20 гаруй армийн өндөр албан тушаалтнууд энэхүү бэлгийг гардаж авсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Умард Солонгост коронавирусийн анхны тохиолдол илэрсэн тухай мэдээлсэн юм. Гэтэл өчигдрийн үйл явдлын үеэр ганц ч хүн амны хаалт зүүгээгүй байсан нь мэдээний гэрэл зургаас харагдаж байна.
Харин Өмнөд Солонгост болсон ёслолын үеэр оролцсон ахмад дайчид бүгд амны хаалт зүүж, хоорондоо зайтай сууцгааж байжээ.
Гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн 1953 оны долдугаар сарын 27-нд зурагдсан гал зогсоох гэрээгээр завсарласан ч талууд өнөөдрийг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй юм.
Тэр цагаас хойш Умард Солонгосын эрх баригчид цөмийн зэвсгээр тасралтгүй хөөцөлдөж байгаа бол Өмнөд Солонгост АНУ-ын 28,500 цэрэгтэй бааз байрлаж байна.
Эх сурвалж: AFP