Мьянмарын цэргийн эргэлтийг эсэргүүцсэн 38 хүн алагдав
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
2021.03.03 өдөр Мьянмар улсын цэргийн хүчнийхэн хот, суурин газруудад тайван жагсаал хийж байсан залуучууд руу гал нээсний дараа дор хаяж 38 хүн амиа алджээ.
2-р сарын 1-ний цэргийн эргэлтээс хойш хэдэн долоо хоногийн турш олон мянган эсэргүүцэгчид гудамжинд гарч эсэргүүцсэн бөгөөд аюулгүй байдлын алба хаагчид ойрын өдрүүдэд хариу арга хэмжээгээ эрчимжүүлж, олны дунд шууд гал нээж, жагсагчид руу нулимс асгаруулагч хий, сонсголын гранат ашиглаж байна.
2021.03.03 өдрийн зураг, бичлэгт жагсагчид халхавч авахаар гүйж байх үед цогцоснууд гудамжинд хэвтэж байгааг харуулсан байна.
НҮБ-аас төрийн эргэлтээс хойш амиа алдсан хүний тоо 50-д хүрсэн гэж мэдэгдсэн боловч идэвхтнүүд энэ тоог илүү өндөр гэж үзэж байгаа юм.
Тусгай элч Кристин Шранер Бургерен 2021.03.03 өдөр хийсэн товч мэдээлэл дээ "Өнөөдөр төрийн эргэлт гарснаас хойшхи хамгийн цуст өдөр байсан" 1200 орчим хүнийг цагдан хорьсон бөгөөд тэр хүмүүсийн хамаатан садан нь тэднийг хаана байрлаж байгааг тодорхой хэлж мэдэхгүй байгаа гэж нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх (0)