Биткойн Аргентин улсын хэрэглээнээс илүү цахилгаан хэрэглэдэг
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Кембриджийн их сургуулийн жил бүр гаргадаг дүн шинжилгээний судалгаанаас харахад Биткойн цахим мөнгө нь Аргентин улсын хэрэглэдэг цахилгаан хэрэглээнээс илүү цахилгаан хэрэглэж байгааг судалгаагаар гаргаж ирсэн байна.
Криптовалютын "олборлох үйл ажиллагаа" нь мөнгөн гүйлгээг баталгаажуулахын тулд компьютерын хүнд тооцооллыг шаарддаг учир цахилгаан эрчим хүчийг их хэмжээгээр шаардаж ажиллаж байдаг. Хүнээр бол үргэлж гүйдэг хүн шингэн уух ундаа шаарддагтай адилхан төсөөлөл юм.
Кембрижийн судлаачид энэ хэрэглээ нь жилд 121.36 тераватт цаг (TWh) цаг цахилгаан зарцуулдаг бөгөөд цахим валютын ханш унахгүй бол цахилгаан хэрэглээ буурах магадлал багатай гэж үзэж байна.
Шүүмжлэгчид цахилгаан автомашины Тесла компани Биткойнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн нь хүрээлэн буй орчны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж шүүмжилж байгаа юм.
Энэ долоо хоногт валютын ханш 48,000 ам.доллар (34820 фунт) болж дээд амжилт тогтоогоод байгаа билээ. Tesla-ийн зарласнаас хойш 1.5 тэрбум орчим доллартой тэнцэх bitcoin худалдаж авсан бөгөөд цаашид түүнийгээ цахим төлбөр болгох зорилготой байгааг Tesla компанийн удирдагч төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.
Гэхдээ энэхүү цахим валютын үнийн өсөлт нь Bitcoin олборлогч уурхайчдад улам олон машин ажиллуулах урам зоригийг улам бүр нэмэгдүүлж байна.
цахим валютын үнэлгээ өсөхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж байна гэж эдгээр тооцооллыг гаргадаг онлайн хэрэгслийг хамтран бүтээсэн Кембриджийн Альтернатив Санхүүгийн төвийн судлаач Мишель Раучс хэлэв.
Мишель Раучс BBC-ийн Tech Tent подкастад хэлэхдээ "Биткойныг ийм их цахилгаан хэрэглэдэг нь дизайны хувьд үнэхээр чухал юм" гэжээ. "Биткойны үнэ мэдэгдэхүйц буурахгүй бол энэ нь ирээдүйд өөрчлөгдөх зүйл биш юм." гэсэн байна.
Доорхи зураг бол Кембриджийн их сургуулийн жил бүр гаргадаг дүн шинжилгээний судалгаагаар улс орнуудын цахилгаан хэрэглээг жагсааж харуулсан байдал юм. Хэрэв Биткойн нь нэг улс байсан бол дэлхийд цахилгаан эрчим хүч хэрэглэдэг хэрэглэгчдээрээ эхний 30 дотор багтах байсан.
эх сурвалж: https://www.bbc.com/
Биткойны бүтэц дээр суурилсан цахим валют нь дэлхийн хаана нэгтээ төлбөр төлөгдөж зоос шилжих гүйлгээ хийгдэх бүрд бүх хэрэглэгчийн компьютер
дээр суусан хэтэвч гэж нэрлэгдэх програмын өгөгдлийн баазад бичилт хийж
шинэчилж байдаг тул компютерийн тооцоолон бодох CPU-г өндөр хурдтай
ажиллагаанд оруулдаг.