Өмнөд Солонгосын дарангуйлагчийн охин

Өмнөд Солонгосын дарангуйлагчийн охин

Пак Гын-Хе гэж хэн бэ? энэ эмэгтэй бол өмнөд Солонгосын 18-р бөгөөд энэ улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч юм. Пак Гын-Хе нь Park Chung-Hee (Пак Чун Хе) удирдагчийн охин юм. Пак Чун Хе нь 1963-1979 (16 жил) онуудад өмнөд Солонгосыг цэргийн дэглэмээр удирдсан хүн юм. Та магадгүй доорх зургуудыг цахим сүлжээнд харж байсан байх.

Энэ хүн өмнөд Солонгосын түүхэнд цэргийн дарангуйлагч гэж нэрлэгддэг бөгөөд 1979 оны 10-р сард өөрийн улсын тагнуулын гарт амиа алдсан. Улс төрийн зохион байгуулалттай аллага юм.

Уг аллагаас болсноос 6 сарын дараа буюу 1980 оны 5-р сард Гванжу /Gwangju/ хотод цэргийн дэглэмийг эсэргүүцсэн ардчилагчдын бослого гарсан юм. 1955 онд Солонгосын дайн дууссанаас даруу 25 жилийн турш цэргийн дэглэм, цэрэгжсэн байдлаар амьдарсан Солонгосчууд эрх чөлөөт нийгмийн хүссэн байлаа. Энэ бослогод оюутнууд их хэмжээгээр оролцсон байна.

Энэхүү бослогод 2 талын мөргөлдөөнөөс болж 200 гаруй Солонгос хүний амь үрэгдсэн байдаг.

Пак Гын-Хе нь 2013-2017 оны хугацаанд өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч хийж байгаад өөрийн найздаа давуу тал үүсгэсэн, том компаниудаас мөнгө нэхсэн, төрийн нууцыг мэдэх ёсгүй хүнд дамжуулсан хэргээр шүүхэд шилжиж ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буун одоо шоронд хоригдож байгаа юм. 

Тэгвэл энэ эмэгтэйг огцруулах уур хилэн өмнөд Солонгосын иргэдээс яагаад тэгж их бадарсан юм бол оо? 

1980 онд цэргийн дэглэмийн эсрэг тэмцэж байсан оюутнууд одоо бол 60 гаран насны Солонгос хүмүүс юм. Өмнөд Солонгосын иргэд мөн ардчиллыг дэмждэг залуус цэргийн дарангуйлагчийн охиныг одоо ч үзэн ядсан тэмцэл болсон байх магадлалтай юм. 1980 онд ардчиллын төлөө тэмцэж байсан оюутнууд юуны төлөө тэмцэж байснаа мартаагүй одоо ч цэргийн дэглэмийг эсрэг тэмцсээр байна уу?

эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Park_Chung-hee