Таныг амийг нэг удаа аварч чадах зүйл
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
SRS (Supplemental Restraint System) автомашины аюулгүйн дэр нь зөөлөн материалаар хийгддэг бөгөөд аваар осол үүсэх нөхцөлд агаарын хийн даралтын нөлөөгөөр маш хурдан хийгээр дүүрч зорчигчийн өмнөх машины хэсэг, руль, хажуугийн шил, салхины шил зэрэг мөргөж гэмтэж болох эд ангиас хамгаалах зориулалттай ослын үед ажилладаг хамгаалалтын хэрэгсэл юм.
Автомашинд заавал ослын аюулгүй дэр байх ёстой байх нь тэгвэл таны машин ослын дэр байхгүй үед аваар осол гарвал юу болох вэ? аймшигтай.
Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл, Монгол улс авто машины хэрэгцээгээ бүрэн гаднаас хангадаг. Энэ байдлаар ч гаднын улсаас хэрэглэж байсан мөн хэрхэн хэрэглэж байсныг та ч мэдэхгүй машиныг дамжуулан худалдаалагчдаас та худалдан авдаг. Дамжуулан худалдагч нар танд машинаа зарахын тулд бүхнийг сайныг хэлээд бүх мууг нуудаг.
Хөгжилтэй орнуудын иргэд машиныг үйлдвэрээс худалдан авахдаа иж бүрэн шинэ машин авдаг бөгөөд хэрэглээний явцад даа мөргөлдүүлсэн, осолдуулсан, байгалийн гамшигт орсон машинаа хаях, буцаах, бага үнэр хог хаягдалд өгдөг байна. Гадаад оронд хог хаягдал хаях нь хүртэл өндөр төлбөр мөнгөтэй байдаг байна.
Монголд орж ирж байгаа машинууд 2 дахь гарын буюу өмнө хэрэглэж байсан хүнтэй байдаг. Эсвэл осолд орсон болон эвдрэлтэй машиныг дахин засаж зардаг. Хэрэв өмнөх хүн нь тухайн машиныг осолд оруулаад хаясан бол ослын үед ажиллах аюулгүй дэрийг дахин цэнэглээгүй байх магадлал их байдаг байна. Эзнээ нэг удаа үхлээс аварсан ослын аюулгүйн дэр ажиллахгүй машинаар дахин та осолд орвол юу болох билээ?
Тиймээс гадаадаас орж ирсэн 2 дахь гарын машин буюу хүнээс машин худалдан авч байгаа бол заавал ослын аюулгүй дэр нь ажиллагаатай байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах ёстой юм.
Хүмүүс осолд орсон машинаа багахан засаж сэлбээд дараагийн хүндээ зарахыг боддог!.