Харц гэж ямар хүнийг хэлэх вэ?
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Харц гэхээр ядуу тарчиг энгийн хүнийг хэлэх байх гэж та одоо үед бодож байгаа байх. Харц ард, харцын бор овоохой гэж кино зохиол дээр их гардаг. Энэ нь өнгө мөнгөний үзэлтэй нийгэмд зөвхөн эд хөрөнгө, өмсөж зүүсэн, өнгө үзэмжээр нь дүгнэж байгаа хэрэг юм.
Тэгвэл Харц гэж хэн болохыг судалж үзэцгээе:
Монгол Толь веб сайтын тайлбар дээр харц гэдэг үгийг дараах байдлаар тайлбарласан байна. Харц гэдэг хүн нь язгуур угсаагүй, тайж биш, энгийн ард, угсаа дорд хүн, угсаа гарвал байхгүй гэж бичсэн байна. Тэгэхээр өвөг дээдсээ мэддэггүй болон муу дорд гаралтай учраас түүгээрээ бахархдаггүй нуудаг, ургийн овог нэргүй ерөнхийдөө Халх, Ойрд, Дөрвөд, Урианхай, Монгол гэхээс цаашгүй ургийн овог нэр, долоон үеийн эцэг өвгөдөө мэддэггүй хүнийг харц гэдэг байна.
зураг-1
Тэгвэл язгууртан хэн болохыг судалж үзэцгээе:
Монгол Толь веб сайтын тайлбар дээр язгууртан гэдэг үгийг дараах байдлаар тайлбарласан байна. Язгуур гэдэг үгээр уугуул нутгийн хүнийг мөн угсаа гарвал өндөртэй яс үндсийг хэлдэг байх нь. Ерөнхийдөө энэ нутгийн уугуул мөн нэр төрөө эрхэмлэдэг сайн, өндөр язгуур угсаатай хүнийг язгууртан гэж хэлдэг байх нь.
зураг-2
Монгол хүмүүс ёс жаяг дагаж амьдардаг үндэстэн, дээр үед ёс жаяг гэдгийг хатуу баримталж байсан одоо үед бараг 180градус эргэж толгой нь хөл, хөл нь толгой болоод байна. Монголчууд бид угсаа гарлын ёс жаягаасаа гажиж байгаа нь маш эмгэнэлтэй байдал орж Монгол гэдгээ мартаж байгаа юм. Дээр үед харц гэж эрдэм мэдлэг муутай дээд өвгөдийнхөө оюун санаатай холбогдож мэдлэг мэдээлэл авдаггүй оюуныг нь тэтгэх өвгөд үгүй хүнийг хэлдэг байсан бол одоо зүгээр ядуу баян биш хүнийг хэлэх болж. Хулгай хийсэн хүмүүс дээр үед дорд гаралтай буюу харц гэдэг байсан бол одоо ямар муу аргаар баяжсан ч хамаагүй баян бол язгууртан гэгдэх болсон байна. Энэ нь эд хөрөнгө, мөнгийг ямар арга замаар олох бол асуудал биш гэдэг нь нэр төр, угсаа гарлаа эрхэмлэх гэдэг сайхан ёс жаяг хөсөр хаяж байгаа юм.
зураг-3
Тэгвэл хэрэн угсаа гарал, язгуур овгоо мэдэх вэ?
- Угийн бичиг (ургийн модны нэрснүүд бүхий дэвтэр)
- Угийн онгод бөө
1) Угийн бичиг буюу хэн хэний аав ээж болох гэх мэт дараалал нь бөө ёс жаяг хэсэг орхигдсон үед гарч ирсэн гэж үздэг. Уг удмын мэдээллийг олон 100, 1000 жилийг дамжуулаад хэлээд өгөх хүн байхгүй болсон учраас угийн бичиг үүссэн. Жишээ нь: нэг хүний үр удам ач гуч зээ нарын хүүхэд гээд ирэхээр 1000 хүний нэрс болж бичихэд маш хэцүү болдог байсан байна. Угийн бичиг нь гал, түймэр, салхи, үер усны гай гамшигт устан алга болох боломжтой юм.
2) Угийн онгод бөө нь тухайн хүний дээд эцэг өвгөд буюу угийг бичигт бичигдэх ёстой хүмүүс гэсэн үг. Бөө удамтай хүнийг дорд гаралтай гэж үзэх хандлага өмнө байсан байдаг. Энэ бол маш том эндүүрэл буюу дээд зураг (зураг-3) шиг 180градус эргэж толгой нь эргэсэн хүний хэлдэг үг. Дээрх язгууртан гэдэг зураг-2 дээрх тайлбар дээр уг гарал, овог удам, яс үндэс, үүсэл гарлаа мэддэг хүнийг язгуурын буюу язгууртан гэж хэлсэн байна. Тэгэхээр тухайн хүнд бөө ёс жаяг байгаад өвөг дээдэстэйгээ харьцдаг бол тухайн хүн язгуурын буюу язгууртан юм. Язгууртан гэдэг нь уг гарал, овог удмаа мэддэггүй харц хүн биш гэсэн үг юм.
эх сурвалжууд:
https://mongoltoli.mn/dictionary/detail/107090
https://mongoltoli.mn/dictionary/detail/138721
http://javzanchuluun.blogspot.com/2018/12/geriin-onol-2th-publishing.html#more 354-р хуудас