Халиун буга агнасан гэмт хэргийг илрүүлжээ

Халиун буга агнасан гэмт хэргийг илрүүлжээ

Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнаж эд эрхтэнг тээвэрлэн явсан үйлдлийг Хөвсгөл аймаг цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид илрүүлжээ.

Тус аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн “Бага хөеөт” гэх газарт 2020.08.05 шөнө иргэн Б нь нэн ховор амьтан халиун бугыг агнаж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсан хэргийг хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.Нямдорж, хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч М.Буяннэмэх нар илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.