Чехээс ирсэн иргэнийг үнэхээр тус улсаас ирсэн үү гэдгийг тодруулах шаардлага байсан
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Гадаад харилцааны яамнаас ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, COVID-19 цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амласан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Чехээс ирсэн иргэнийг үнэхээр тус улсаас ирсэн гэдгийг тодорхойлох шаардлагатай болсон. Учир нь ОХУ зөвхөн гурван улстай хилээ нээсэн нь Танзани, Турк, Их Британи юм. Гуравдугаар сарын 28-наас Монгол ОХУ-ын бүх боомтод иргэд нэвтрэхийг зогсоосон шийдвэр хүчинтэй байгаа юм. Зөвхөн зохион байгуулалттайгаар хил нээх өдрөө зохицож байж хил нээдэг. Энэ охины хувьд гадаад харилцааны яаманд урьдчилж мэдэгдээгүй. Гэнэт хил дээр ирсэн учраас хил хаалттай, холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай байсан болохоор удсан. Гэхдээ Гадаад харилцааны яам нь хил нээдэг байгууллага биш. Одоогоор энэ охин яг яаж ирсэн нь тодорхойгүй байна. Хэрэв хил зөрчвөл ОХУ-ын хуулиар 2 жилээр хорих ял байдаг гэдгийг ОХУ-аас анхааруулсан.
ОХУ-аар дамжин Монголд ирж болж байна гэдэг буруу мэдээллийг иргэд түгээж байна. Үүний улмаас зарим иргэд Европт замдаа явж байна. Энэ мэдээллийг авсан даруйдаа бид сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн. ОХУ-аар дамжин Монголд ирэх боломж хаалттай. Иргэд ОХУ-ын хил дээр очоод буцах эрсдэлтэй тул сэрэмжлүүлж байна" гэв.