Монгол улсын хил зөрчсөн БНХАУ-ын иргэнийг саатуулжээ
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хариуцсан хэсгээр долдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын талаас нэг иргэн улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж, саатуулжээ.
Энэ зөрчлөөс хойш гурав хоногийн дараа буюу долдугаар сарын 27-ны өдөр Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн БНХАУ-ын нэг иргэнийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар илрүүлэн саатуулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан “Ковид-19” дэгдэлттэй холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улс одоогийн нөхцөл байдалд дотооддоо вирус алдаагүй улсын тоонд зүй ёсоор багтаж байгаа. Гэсэн хэдий ч улсын хилийг гадаадаас хил зөрчих, завдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс /байгалийн үнэт чулуу, түүх дурсгал соёлын үнэт өв, эд өлгийн зүйлс/-ийг нуун дарагдуулж хилээр нэвтрүүлэхийг завдах тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд хилчдийн хувьд удаа дараагийн ийм үйлдлийг илрүүлээд байна.