Австралиас 265 иргэн эх орондоо ирлээ

Австралиас 265 иргэн эх орондоо ирлээ

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр 22:50 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирсний 21 нь Себү аралаас иржээ.

Үүнд:

  • хөгжлийн бэрхшээл 4
  • өндөр настан-асран хамгаалагчтай 38
  • эрүүл мэндийн шалтгаантай 49
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 74
  • жирэмсэн 18
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.