Дархан-Сүхбаатар автозамын далан хөвөө эвдэрчээ

Дархан-Сүхбаатар автозамын далан хөвөө эвдэрчээ

Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай замд болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн газар зөвлөж байна. Өнөөдөр /2020.8.1/ 14.00 цагийн байдлаар А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу усархаг ширүүн бороо орсоны улмаас Шарын голын гүүр гараад 26-263-р км-т замын далан хөвөө 3 хэсэгт үерт урсаж эвдрэл үүссэн байна. Иймээс жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчино уу.