У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, Улсын Онцгой комисст чиглэл өглөө. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улсын Онцгой комисст чиглэл өгөхийн зэрэгцээ тэрбээр хил нээхгүй гэдгийг тодотголоо.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон хүн хилээ нээх асуудлыг хөндөж байна. Би хариуцлагатайгаар мэдэгдэе. Хил нээхгүй. Хэзээ нээхийг нь хэлж чадахгүй байна. Байдал тайван болсон тэр цагт нээнэ” хэмээн ярилаа.