Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
2020-2021 оны хичээлийн жилд МСҮТ, их, дээд сургуулийн лекцийг 100 хувь цахимаар явуулахаар болжээ. Харин дадлагын ажил, семинар, лабораторийн ажлууд танхимаар явагдах бөгөөд анги дүүргэлт 20 байна.
БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх "Энэ хичээлийн жилд 150,000 орчим оюутан их, дээд сургуульд суралцах тооцоололтой байна. Үүнээс бакалаврын хөтөлбөрт 120,000 орчим оюутан суралцана.
Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг сургуулийн удирдах зөвлөл хуралдан шийддэг. Сургалтын төлбөр энэ хичээлийн жилд нэмэгдэхгүй.
Их, дээд сургуулийн лекцийн хичээлүүд есдүгээр сарын 1-нээс цахимаар явагдаж эхэлнэ. Аравдугаар сарын 5-наас лаборатори, семинарын хичээл танхимд хичээллэнэ" гэлээ.