АИ-92 шатахууны үнэ өсөөгүй ба хуурамч мэдээлэл гэв
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Өнгөрсөн хэд хоног АИ-92 бензин үнэ дахин өслөө гэх мэдээлэл гарсан бөгөөд албан эх сурвалж үүнийг үгүйсгэж АИ-92 бензин үнэ өсөөгүй байгаа гэв.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөц үлдэлдэл 2022 оны 06-р сарын 30 ны байдлаар дараахи хэмжээний нөөцтэй байгаа юм байна.
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 141,017 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тн, АИ-92 автобензин 51,703 тн, АИ-95 автобензин 6,185 тн, ДТ 71,086 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46 хоногийн, А-80 автобензиний 58, ДТ-ний 26 хоногийн, 31 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66,107 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,346 тн, АИ-92 автобензин 29,228 тн, АИ-95 автобензин 3,557 тн, ДТ 28,743 тн байгаа ба АИ-92 автобензиний 31, АИ-95 автобензиний 49, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Сэтгэгдэл үлдээх (0)