Үндсэн хууль өөрчлөхгүйгээр бүх хүнийг санал өгдөг болгоё
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Монголчуудын өнгөрсөн жилүүдэд цахим сүлжээнд хамгийн ихээр гоншигнодог зүйл эд нарыг хэн сонгодог байна, малчид эд нарыг сонгож байна, чадваргүй удирдагч хүсээгүй, ард түмний санал гээгдэж байна, хэдхэн хувийн сонгуулиар төрийн эрх барьж байна гэх мэт сэтгэл дундуур байгаа байтал маш ихээр ажиглагдах болсон. Ард түмний сонгууль болон ардчилалд итгэх итгэл давхар буурч байгааг жил жилийн сонгуулийн ирцээс харж болохоор байна.
Дараа дараагийн сонгуулийн ирц хүрэхгүй байх магадад өндөрсөж байгаа зэрэгцээ цөөхөн хэдэн хүний саналаар УИХ-д сууж төр удирддаг болсон байна. Үүнийг цэгцлэхийн тулд бүх нийтийн санал өгдөг хуулийг сонгуулийн хуульд оруулчихвол ард түмний санал гээгдэж байна гэдэг асуудал үүсэхгүй. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлагагүй болно. Бүх хүнд ардчилсан эрх чөлөөт сонголтыг хийлгэж улс төрийн өөрийн сонгосон сонголтондоо эзэн болох бүх хүнд ардчилалыг хүргэх өөр хүний сонгосон сонголтыг буруутгаж суудаггүй байх боломж энэ юм. Хэрэв хэн нэгийг сонгох хүсэлгүй бол цагаан хуудас өгөөд явах эрх сонгогч иргэнд бүрэн байдаг.
1945 он Монгол улс тусгаар тогтносон улс болохын тул бүх ард түмний саналыг албан дайчилгаагаар авч байсан түүх байдаг.
Сэтгэгдэл үлдээх (0)