Хөвсгөл далай

Хөвсгөл далай

 

Хөвсгөл нуур бол Монгол Улсын хамгийн сайхан нуур юм. Монгол ардын дуунууд тогтворгүй том ус ихтэй Хөвсгөл нуурыг нүд алдам өргөн аугаа хүчирхэг далай гэж нэрийджээ. Монголчууд түүнийг хүндэтгэж Хөвсгөл далай гэж нэрлэдэг. Сүр жавхалантай шигүү тайга, нуурын аглаг ширүүн үзэсгэлэн, түүнийг тойрж байгаа өндөр уул энэ аглаг nurrгазар ирсэн жуулчдыг гайхуулдаг. Нуурын эргээр жигд шинэсний мод ургаж, нуурын тохой алтан элсэн жалгайгаар элбэг. Хөвсгөл нуурын ус нь Байгал нуурын устай адил цэнгэг, цэвэр түүхийгээр ууж болох ус. Хөвсгөл нуур далайн түвшнээс дээш 1645 м, Байгал нуурын түвшнээс дээш 1118 м өндөрт оршиж, урт нь 136 км, хамгийн өргөн газар нь 36,5 км, үнэмлэхүй гүн нь 262 м юм.
Хөвсгөл нь улсын хэмжээнд хамгийн гүн нуур болно. Хөвсгөл нуурт нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Нуурын ус Байгаль нуурын устай адил цэвэр бөгөөд уулын агаарын хүчилтөрөгчөөр илүү баян.
Жил бүр нуурын ус 11р сарын эцэст хөлдөж мөсний зузаан нь 1,4 метрт хүрдэг. 6р сард мөс хайлдаг. Усны температур +10 хэмээс - +14 хэм хүртэл хэлбэлзэнэ. Харин нуурын тохойд усны температур +14 хэмээс дулаан болдог. nuur_1Хөвсгөл нуур, Дархадын хотгор хоёр бол Монголын байгалийн аглаг булан юм. Нуурын нам гүм байдлыг эргээр явж байгаа машины буюу хөнгөн онгоцны авиа хааяа эвдэдэг. Энд Олон Улсын Улаан номд орсон олон амьтад шувууд байдаг. Тухайлбал зэрлэг цаа буга, хандгай, үнэг, сойр, хөх дэглий, хун шувуу.
Харин Хөвсгөл нуурын загасны аймаг сонирхол бүрэн дүүрэн татадаг. Энд загасны олон зүйл байдаг. Монголчууд загасыг мөнхийн бэлэг тэмдэг гэж үздэг учраас загас огт иддэггүй. Үүний ачаар Хөвсгөл нуур хүний үйл ажиллагаа орцолгүй битүү эко-тогтолцоо болж олон мянган жилийн турш хэвээрээ үлджээ. Хөвсгөлд тул, зэвэг, гутаар, хадар зэрэг загас байдаг. Хөвсгөл нуурт загасыг хоосон дэгээд барьж болдог гэж загасчид ярьдаг.