Бэрээ муулсан эцэг эх үр удмынхаа үндсийг муулж байгаад тооцогддог
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Мөнх тэнгэрийн ёсонд бэрээ хайрлах нь тэнгэрийн ёсонд тооцогддог учиртай юм байна.
Яагаад? Ямар ч айлын гал голомтын үргэлжлэлийг хүү нь биш бэр нь үргэлжлүүлдгийг бид мэднэ.Бас эцэг хүн үр хүүхэддээ залгаж өгсөн гал голомтыг бэр нь асаадгыг бодох ёстой.
Тийм учраас бидний өвөг дээдэс нэгэн цагт бэрээ үр хүүхдээсээ илүү хайрлах учиртай гэдгийг үр хойчдоо зөвлөдөг байж.
Жишээ нь: бэрийг 3-нь хүү төрүүлсэн бол тухайн бэр тэр удмын асуудалдал шийдэх хэрэгт оролцохыг зөвшөөрч дархан бэр гэж нэрлээд удамдаа дархалдаг байжээ.
Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж байгаад тооцогддог болохоор бэрээ муулсан айл өөдөлдөггүй гэж үздэг юм байна.Таны хүүг амьдралын хатууд сөхрөх үед нь ганцхан бэр чинь тулж босгодогыг битгий мартаарай. Мөнх тэнгэр өршөө.