Sony: PlayStation-5 ирэх 12 сарын дотор гарахгүй

Sony: PlayStation-5 ирэх 12 сарын дотор гарахгүй

Sony компани PlayStation тоглоомын төхөөрөмжийн дараагийн шинэчлэлийг гаргахаар болж түүнийг PS5 гэж нэрлэнэ гэж байсан боловч 2019 онд энэхүү шинэчилсэн загвар нь гарахгүй болсон байна.

"Wall Street Journal" сэтгүүл өөрийн Twitter дээрээ Sony PS5-г ирэх 12 сарын дотор гаргахгүй гэж асуулт хариултын үеэр мэдэгдсэн гэж мэдээлсэн байна.

Илүү хүчтэй CPU болон SSD хадгалах төхөөрөмж нь дараагийн үеийн PlayStation-ийн хувьд томоохон сайжруулалт болж чадсан ба тоглоом хөгжүүлэгчид хэрэглэхэд нь зориулж илүү хүчирхэг мөн бодит хурдыг нээж өгч байгаа юм байна.

Майкрософт нь мөн үүнтэй ижил төрлийн технологийн үзүүлэлтүүдийг Xbox-н дараагийн шинэ үед хэрэглэхээр төлөвлөөд байгаа ба түүнийгээ “Anaconda” гэж одоогоор нэрлээд байгаа юм.

Sony компани PS4-г худалдаанд гарснаас хойш 96.8 сая ширхэг борлуулалт хийгдсэн байгаа бөгөөд 100 саяд хүрээд PS4-г худалдаалахыг зогсоохоор болж байгаа юм. Дараагийн улирал гэхэд дээрх зорилтод тоонд хүрнэ гэж тооцоолсон байна. Түүнчлэн PlayStation Plus-ийн хэрэглэгчдийн тоо 36.4 сая байгаа бөгөөд Sony Playstation 5-ийн хөгжүүлэлттэй холбоотой зардлаас болж ирэх жилийн ашиг 10 хувиар буурах төлөвтэй байна.

https://www.theverge.com