Яавал цэргийн яргалал зогсох вэ
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Цэргийн эрдэм гэж гажиг хүсэлтэй яргалагчаас ялгаатай сурах бичиг дээр хүнийг 9 эрүү шүүлтээр цэрэг болгоно гэж байхгүй байлтай. Монгол улс хүнийг эрүүдэн шүүсэн бол хүлээлгэх хууль журамтай улс юм. Цэргийн 032-р ангид хуучин цэргүүд шинэ цэргүүдийг яргалж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ.
Залуус цэрэгт явахгүй зугтаах байдал нь цэргийн нууц яргаллаас болоод зугтааж байна гэдэг хардлага эцэг эхчүүдийн дунд их байгаа нь ойр ойрхон болсон цэргүүдийн амиа хорлолттой холбоотой юм.
Баруун өндөр хөгжсөн орнууд тэр тусам Өмнөд Солонго улсад бүх эрчүүд цэрэг явах үүрэгтэй байдаг боловч цэрэг арми нээлттэй байж ардуудтай хамтран ажилладаг байна.
Монголын цэрэгт хуучин хал цэргүүдэд шинэ цэргийг сургах эрх даалгаврыг оффцерүүд өгөөд гадуур дотуур эзэнгүй хаяаад явдаг хуучин цэрэг шинэ цэргээ дэглэх эрх олж авсантай шууд холбоотой юм.
Цэрэг армид өөрчлөлт хийж цэрэг сургах ёстой оффцерүүд ажлаа хуучин цэрэгт даалгаж алга болдог биш хуучин хал цэрэг шинэ цэрэг хоёрыг холихгүй тусгаар ангид байлгах асуудал тулгарч байна уу. Хуучин цэрэгт шинэ цэргийг хүлээлгэн өгдөг уламжлагдсан байдлыг халж байж үе дамжсан яргалал төгсгөл болно.
Сэтгэгдэл үлдээх (1)