Хоолойны өвчнийг эмчлэх нь
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Хоолой өвдөх нь гол төлөв тийм ноцтой биш байдаг ба ихэнх тохиолдолд гураваас долоо хоногийн дотор алга болдог. Симптомуудыг гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох хэд хэдэн эмчилгээнүүд байдаг.
Эмчид хэзээ хандах вэ?
Хэрэв таньд дараах зүйлс хамааралтай бол та эмчид үзүүлэх хэрэгтэй:
- илүү их хүндрэлүүд үүсч болох эрсдэлтэй хүмүүсийн аль нэг хэсэгт ордог бол – энэ нь эм тан эсвэл ДОХ гэх мэт өвчинөөс үүдэлтэй суларсан дархлааны системтэй хүн бүр
- симптомууд нь арилж өгөхгүй, сайжирч өгөхгүй эсвэл өөрөө өөртэй туслах арга хэмжээнүүдэд хариу өгөхгүй бол
Хэрэв таньд дараах зүйлстэй адил ноцтой симптомууд буй бол яаралттай түргэн тусламжид хандана уу:
- амьсгалахад эсвэл залгихад хүндрэлтэй бол
- маш их өвдөх
- шүлс асгарах
- боогдсон дуу хоолойтой болвол
- амьсгалахад чанга дуу авай гарах
Өвчин намдаагчид
Парацетамол гэх мэт жоргүй олгодог өвчин намдаагчдыг хоолой өвдөлтийг эмчлэхэд гол төлөв санал болгодог. Эдгээр нь мөн өндөр халуурлыг багасгахад тус болж болох юм.
Хэрэв таньд дараах зүйлс хамааралтай бол та аспирин эсвэл ибупрофен ууж болохгүй:
- астма
- одоо эсвэл урьд өмнө нь ходоодны шархлаа гэх мэт ходоодны асуудалтай бол
- одоо эсвэл урьд өмнө нь элэг эсвэл бөөрний асуудалуудтай бол
16-аас доош насны хүүхдүүдэд хэзээ ч аспирин өгч болохгүй.
Симптомуудаа арилгахын тулд өвчин намдаагчид хэрэглэ. Үйлдвэрлэгчдийн заавруудыг байнга уншиж санал болгож буй эсвэл жороор бичиж өгсөн тунг хэтрүүлж болохгүй.
Өөрөө гэртээ эмчлэх зааврууд
Хэрэв та эсвэл танай гэр бүлийн хэн нэгэн нь хоолой нь өвдсөн бол доорхи зааврууд симптомуудыг анагаахад тус болж магадгүй юм:
- хэт халуун хоол эсвэл уух юм хэрэглэхээс зайлсхий, учир нь энэ нь хоолойг цочроож болзошгүй
- сэрүүн, зөөлөн хоол идэж, сэрүүн эсвэл бүлээн шингэн зүйлс уу
- насанд хүрэгчид, том болсон хүүхдүүд үрэл, хатуу чихэр, мөсөн шоо эсвэл мөсөн мөхөөлдөс хөхөж болох юм
- тамхи татах эсвэл утаатай орчиноос зайлсхий
- бүлээн, давстай усаар амаа тогтмол зайлах нь хавагнал эсвэл өвчинг багасгахад тус болж болох юм
- хангалттай хэмжээний шингэн зүйлс уу (ялангуяа та халуурч байгаа бол)
Уураар амьсгалах хэрэггүй, учир нь энэ нь хоолой өвдөх явдалд тус болох магадлал бага ба шалзлах эрсдэлтэй.
Антибиотикууд
Хоолой өвдөлтийг эмчлэхэд антибиотикууд хэрэглэхийг гол төлөв санал болгодоггүй. Үүний учир нь ихэнхи хоолой өвдөлтүүд бактериас үүдэслтэй биш байдаг.
Таны хоолой өвдөлт бактериас үүдэлтэй байсан ч гэсэн антибиотикууд нь симптомуудын хүндрэл болон хэр удаан үргэлжлэхэд нь маш бага нөлөө үзүүлдэг бөгөөд таагүй дагавар нөлөөнүүд үзүүлж болзошгүй.
Жижигхэн эмгэгүүдийг эмчлэхийн тулд антибиотикууд хэт их хэрэглэх нь тэдгээрийг амь насанд аюултай өвчнүүдийг эмчлэхэд үр дүн багатай болгодог. Энэ нь антибиотикийн эсэргүүцэл хэмээн нэрлэгддэг.
Зөвхөн дараах тохиолдлуудад антибиотикийг жороор олгодог:
- таны хоолой өвдөлт маш хүнд байгаа
- та хүнд өвчин тусах эрсдэл ихтэй – жишээ нь ДОХ эсвэл чихрийн шижингээс үүдэн дархлааны систем муудсан (цусанд хэт их глюкоз буйгаас үүдэлтэй урт хугацааны өвчин)
- таны дархлааны систем муудах эрсдэлтэй – карбимазол (хэт идэвхтэй бамбай булчирхайг эдгээх зориулалт бүхий) гэх мэт үүнийг бий болгож болох эм тарианууд байдаг
- та урьд өмнө нь хэрэх өвчин [rheumatic fever] тусч байсан (биеийн бүхий л хэсгээр өргөн цар хүрээтэй үрэвсэл үүсгэдэг өвчин)
- та зүрхний хавхлагийн өвчтэй бол (таны цусны эргэлтийг хянаж байдаг зүрхний хавхлагуудад нөлөөлдөг өвчин)
- А группийн стрептококкус бактериас үүдэлтэй дахин дахин өвчин тусаад байвал
Саатуулсан антибиотикийн жор олголт
Хэрэв таны эмч таньд антибиотикууд хэрэгтэй байж магадгүй гэж үзвэл таньд эмийн жор бичиж өгч магадгүй боловч таныг гурав хүртэл хоног хүртэл симптомууд чинь сайжиртал хүлээхийг зөвлөж болох юм.
Хэрэв гурав хоногийн дараа таны хоолой өвдөлт улам муудвал эсвэл сайжраагүй бол таньд дараах зүйлсийг хийхийг санал болгох болно:
- эмийн сангаас эмээ худалдаж авах
- эмчид буцаж очин эмчээс эмээ авах
Сүүлийн үеийн судалгаануудаас үзэхэд хоолой өвдөлтийн хүндрэлүүд нь түгээмэл бус ба гол төлөв ноцтой байдаггүй гэдгийг харуулсан байдаг. Саатуулан антибиотик уух нь хүндрэлүүдийг багасгахад шууд антибиотик уухтай адил үр дүнтэй байна.
Саатуулан антибиотик хэрэглэх нь шууд антибиотик хэрэглэхтэй ижил ашиг тусыг өгдөг. Хамгийн чухал нь энэ нь та антибиотикууд хэрэглэх шаардлагагүй үед түүнийг хэрэглэхээс зайлсхийн, антибиотикийн эсэргүүцэлтэй болох явдлаас урьдчилан сэргийлэхэд тус болно.
Хоолойны махаа авхуулах
Хоолойныхоо махыг мэс заслаар авхуулж болох юм. Хэрэв таны хүүхэд хоолойны махны өвчин дахин дахин тусвал хоолойны махыг нь авах асуудлыг авч үзэж болох юм.
Арилж өгөхгүй хоолой өвдөх
Хэрэв таньд арилж өгөхгүй хоолой өвдөлт тусвал (гураваас дөрвөн долоо хоног үргэлжилдэг), таны эмч таныг нарийвчилсан шинжилгээнд хамруулж болох юм. Үүний учир нь таны хоолой өвдөлт илүү ноцтой хүндрэлүүдээс үүдэлтэй байж болох юм. Эдгээрийн заримыг доор дурьдав.
Булчирхайн халуурал
Хэрэв та 15-25 настай бөгөөд арилж өгдөггүй хоолойны өвчтэй бол та булчирхайн халууралтай (мөн халдварт мононуклеосис эсвэл моно хэмээн бас нэрлэдэг) байж болох юм. Энэ нь зургаа хүртэл долоо хоног үргэлжилдэг симптомуудтай вирусын халдвар юм.
Хорт хавдар
Арилж өгөхгүй хоолой өвдөх нь хоолойны хорт хавдар гэх мэт зарим төрлийн хорт хавдрын симптом байж болох юм. Энэ төрлийн хорт хавдар нь ховор тохиолддог бөгөөп гол төлөв 50-иас дээш настай хүмүүст тусдаг. Их Британид жил бүр 5,300 хүн ам залгиурын (таны хоолойны ар талын хэсэг) эсвэл амны хорт хавдараар оношлогддог.
Халдварт бус учир шалтгаанууд
Зарим тохиолдлуудад хоолой өвдөх явдал нь таны хоолойг цочроодог эд зүйлсээс үүдэлтэй байж болох юм. Эх сурвалжууд нь дараах зүйлс байж болох юм:
- согтууруулах ундаа
- тамхи татах
- аллерги – шарилжний аллерги гэх мэт
- ходоод-улаан хоолойн сөргөө өвчин – энэ нь ходоодны хүчил ходоодноос гарч ирэн залгиур руу орох явдал юм
Эдгээр эд зүйлсээс зайлсхийх эсвэл аллергиний эсрэг эмчилгээ хийлгэх нь хоолойны өвчний симптомуудыг багасгахад тус болж болох юм.
Тамхинаас гарах
Хэрэв та тамхи татдаг бол тамхинаас гарах нь таны хоолойны цочролыг багасгаж, халдварын эсрэг хамгаалалтыг тань сайжруулах болно.
Хоолой өвдөхөөс урьдчилан сэргийлэх
Хоолой өвдөх нь бактерын эсвэл вирусын халдвараас үүдэлтэй байдаг түүнийг урьдчилан сэргийлэхэд хэцүү байж болох юм.
Хэрэв таны хоолой өвдөлт халдвараас үүдэлтэй бол та халдвараас ариун цэврийг сайн сахиснаар урьдчилан сэргийлж болох юм. Жишээ нь гараа тогтмол угааж хэвшиж, эд зүйлсийн гадаргуунуудыг цэвэрхэн, нянгүй байлгах гэх мэт болно.
-see more at - http://healthnewsmn.blogspot.com/2014/11/blog-post_16.html